Чөлөөтийнхөн олимпийн төлөө зодоглоно

img

2012 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Казахстан улсын нийслэл Астана хотод болох “Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах Азийн тэмцээнд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүн тодорлоо.

Эрэгтэй

55 кг   олон улсын хэмжээний мастер Дамдинбазарын Цогтбаатар 60 кг   олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Мандахнаран 66 кг   олон улсын хэмжээний мастер Буянжавын Батзориг 74 кг   олон улсын хэмжээний мастер Доржваанчигийн Гомбодорж 84 кг   спортын мастер Оргодолын Үйтүмэн 96 кг   спортын мастер Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэй

  48 кг   Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал 55 кг   спортын мастер Эрдэнэчимэгийн Сумьяа 72 кг   олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг

Тус тэмцээнд манай багийн ахлагчаар МЧБХ-ны ерөнхийлөгч Л.Чинбат, багийн бүрэлдэхүүнд ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, дэд ерөнхийлөгч О.Баянмөнх нар томилогдлоо.

Дасгалжуулагчид

Арслангийн Цэдэнсодном   Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Бямбаринчингийн Баяраа    Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин                  Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр        Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч

Шүүгч

  Цэрэндагвын Сэрээтэр                    Олимпийн зэрэглэлийн шүүгч Баатарын Төмөрбаатар                     Олон улсын шүүгч  

Чулууны Насанбат                            БТСХ-ны Спортын анагаах ухааны албаны дарга

Даваажавын Батням                         Илээч               Жич: Энэ тэмцээнд жин тус бүрт алт, мөнгөн медаль авсан нийт 36 бөхөд Зуны олимпийн наадамд оролцох эрх олгох юм.             Одоогийн байдлаар Ази тивээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 11, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 9 бөх олимпийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Эрэгтэй чөлөөт бөхийн 120, эмэгтэй чөлөөт бөхийн 63 кг-ийн жинд олимпийн эрх аваад байгаа монголын багийн хувьд нэмж 9 жинд эрх авахын төлөө өрсөлдөх болно. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ