“Эрчим” клуб “PRESIDENT CUP”-д оролцохоор бэлтгэж байна
2012 оны 5 дугаар сард Пакистан улсад болох Клубуудын “President Cup” тэмцээнд Монголын хөлбөмбөгийн клубуудыг төлөөлөн “Эрчим” клуб оролцохооро болсон билээ. Тэд энэхүү тоглолтондоо амжилттай оролцох үүднээс МХБХ-ны ногоон талбай дээр бэлтгэлээ базааж байна.
МХБХ-ны Лигийн тэмцээний анхны аварга авч байсан, нийт Үндэсний Лигийн 6 удаагийн аварга, 3 удаагийн мөнгөн медальт, 1 удаагийн хүрэл медальт, МХБХ-ны “Супер цом” тэмцээний аварга, АПУ Трейдинг ХХК-тай МХБХ-ны хамтран зохион байгуулдаг Боргио Цом тэмцээний алт, мөнгөн медальт М.Амарбаясгалан эзэнтэй, Баясгалан менежертэй, Д.Батнасан дасгалжуулагчтай, Ц.Энхжаргал ахлагчтай Эрчим клуб энэ жил форм тун сайн байгаа. МХБХ-ны Футзалын Цомын тэмцээнд тун гайхалтай оролцон мөнгөн медаль хүртсэн. Дээр нь ОХУ болон Японы легионер тоглогчдоор эгнээгээ улам хүчирхэгжүүлж байгаа сурагтай.
Мэргэжлийн клуб болох алхмуудаа ч тэд хийж байгаа сурагтай. Өөрсдийн тоглолтын болон бэлтгэлийн талбайг 2012 ондоо барихаар төлөвлөж байгаа ажээ. Мөн өсвөрийн болон идэрчүүдийн баг байгуулан ажиллаж клубийнхээ ирээдүйд ихээхэн анхаарал тавьж байгаа нь тун сайшаалтай.
Ингээд анх удаагаа Монголын хөлбөмбөгийн клубуудээ төлөөлөн оролцох гэж байгаа “Эрчим” клубтээ амжилттай тоглохын ерөөлийг дэвшүүлье.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ