Спрайт супер лигийн плэйофф маргааш эхэлнэ

img

Спрайт супер лигийн плэйоффын шилдэг найман багуудын ширүүхэн, өрсөлдөөнтэй тоглолтууд энэ хагассайнд Тэмүжин спорт зааланд эхэлнэ. Лигийг нэг ч хожилгүй тэргүүлэгч 2011 оны Спрайт хөгжлийн лигийн аварга, үндэсний шигшээ багийн тоглогчид болох Г.Ихбаяр, Б.Мөнболд, О.Ууганбаяр тэргүүтэй "Танан Импекс” баг, улирлын сүүлийн тоглолтуудад плэйоффын эрхээ авсан лигийн тэргүүн тоглогчидтой "Хөвсгөл нэг үе" багтай плэйоффд таарлаа. Харин хүснэгтийн хоёроор 2011 оны Спрайт хөгжлийн лигийн хүрэл медалийн эзэн "Эрдэнэдрийлинг RIGS" баг, тус хөгжлийн лигийн шагналт дөрөвдүгээр байр, лигийн шилдэг багуудын нэг “УБЦТС ХК” багтай таарсан байна. Энэ жил цом хамгаалан тоглож байгаа Спрайт супер лигийн хошой аварга ИНЕГ-ын “Буянт-Ухаа” баг 2010 оны Спрайт супер лигийн аварга Хасу мегаватт ХХК-ийн “Мега старс” багтай учраа таарлаа. Хоёр аваргын тоглолт ширүүхэн, өрсөлдөөнтэй болох биз ээ. Мөн энэ жил лигийн хүчирхэг багуудын нэг “Хаан” банк багийн М.Төрмөнх, Д.Төгөлдөр, “Баянзүрх Буллс”багийн тоглогч байсан Б.Билгүүн нарыг эгнээндээ нэгтгэсэн “ОТИС” баг, Спрайт хөгжлийн лигээс орж ирсэн “Орчлон Мон торх” багууд плэйоффын эхний шатанд таарлаа. Тэгвэл эмэгтэй багаас Говь-81 баг ганц ч хожигдолгүй нэгээр гарч ирсэн бол хоёроор МУИС-ийн баг, Хөвсгөл нэг үе баг 3-р гарч 4-т ХХБ баг гарснаар плэйоффт шалгарчээ.  Харин Спрайт супер лигийн бүх оддын тоглолт ирэх 4-р сарын 7-ны өдөр Эрдэнэт хотноо болно. Энэ тоглолт нь плэйоффын хариу тоглолтойгоо хамтдаа явагдах юм байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ