Оюутан залуучууд жудо бөхийн улсын аваргын төлөө

img

МЖБХ-ноос жудо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг өчигдөр зохион байгууллаа. Жудо бөхийн академийн ьанхимд явагдсан энэ тэмцээнд дэлхийн цом, универсиад наадмын гээд олон улсын томоохон тэмцээн уралдаанаас медаль хүртсэн шилдгүүд өрсөлдлөө. Энэ тэмцээнд нийслэл хотноо их дээд сургуульд суралцдаг мөн хөдөө орон нутгаас шалгарсан тамирчид ирж улсын аваргын төлөө өрсөлдсөн юм. Тэмцээний барилдаан 14 жинд явагдлаа. Жудо бөхийн оюутны улсын аваргад 15 байгууллагын 110 тамирчид зодоглолоо. МЖБХ-ны шүүгчдийн зөвлөлийн 15 шүүгч шүүн явуулсан юм. Харин жудо бөхийн насанд хүрэгчдийн 2012 оны УАШТ энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт явагдана. Бүх ард түмний спортын 13-р их наадмын жудо бөхийн шигшээ тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, МУ-ын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар зодоглохгүй гэдгээ мэдэгджээ. Тэгвэл жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 4-р сарын 26-28-ны хооронд Узбек улсад болох ААШТ-д өрсөлдөнө. Мөн Бүх ард түмний спортын 13-р их наадмын нээлт энэ сарын 28-ны өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ