Заан цолны хүндэтгэлд зориулсан барилдаан болно
Монгол улсын заан цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 208 бөхийн барилдаан 2012 оны 3-р сарын 25-ны 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Ес дэх удаагаа болох гэж буй тус барилдааны анхны барилдаанд /1997 он/ улсын заан Б.Цэнд-Аюуш түрүүлж байсан бол өмнөх жилийн наадамд аймгийн заан Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Ц.Мягмарсүрэн үзүүрлэсэн юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ