
“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын VI уралдаан саяхан болж өнгөрсөн. Үндэсний дуурийг хойч үеийнхэнд сурталчлах, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой уг уралдаанд 19-30 насны 60-аад хүн оролцож, гурван шаттай өрсөлдсөн.
Шалгаруултын шилдгүүдээр Юндэнгийн дүрийг амилуулсан Хөгжим бүжгийн коллежийн IV курсын оюутан Ц.Бадрал тодорсон бол Нансалмаагийн дүрээр Д.Отгонсайхан шалгарсан. Мөн Хоролмаагийн дүрд Б.Долгормаа, Балганы дүрд Ж.Бямбажав нар тэргүүн байр хүртжээ.
Дашрамд дурдахад, “Учиртай гурван толгой” дуурь анх 1934 оноос хойш 68 дахь жилдээ тоглогдож байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ