
Олон улсын өсвөрийн хөгжимчдийн X уралдаан энэ сарын 28-нд эхлэх гэж байна.
Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит уг уралдааныг Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм. Өсвөрийн хөгжимчид төгөлдөр хуур, утсан, үлээвэр хөгжмийн төрлөөр тус бүрт гурван насны ангиллаар өрсөлдөх юм байна.
Тус уралдаанд оролцохоор ОХУ, БНХАУ, Франц болон манай орны нийт 200 гаруй оюутан, сурагчид бүртгүүлээд байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ