
БСШУЯ, Соёл урлагийг хөгжүүлэх сан, Орхон аймгийн Урианхайн түүх соёлын хөгжлийг дэмжих холбоо хамтран энэ сарын 30, 31-нд “Алтан хүрээ” урлаг, спортын VII их наадмыг зохион байгуулахаар болжээ.
Орхон аймагт зохион байгуулах тус наадмын үеэр урианхайчуудын түүх өв соёлыг хамгаалах, хүүхэд, залууст өвлүүлэх зорилгоор өвөрмөц эд хэрэглэл, магтаал, туйл, сур харвааны талаар олон нийтэд таниулах арга хэмжээг зохиогдох аж.
Тус наадамд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Хэнтийн болон бусад аймгаас ардын авьяастнууд оролцож, дуу, магтаал, сур харваа гэх мэт урлаг, спортын 18 төрлөөр оролцох юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ