Манай улсад сүрьеэгээр өвчлөгсдийн 71 хувийг хөдөлмөрийн насныхан эзэлдэг

img

Монгол Улсын хүн амын дунд халдварт өвчний өвчлөлийн байдалд хийсэн судалгаагаар 100 мянган хүн ам тутамд Вируст тепатит өвчлөлт тэргүүлсэн бол нас баралтаар сүрьеэ тэргүүлжээ.  Үүний шалтгаан нь сүрьеэ агаараар халдварладаг бөгөөд хүн болгонд сүрьеэгийн нян байдагтай холбоотой. Түүнчлэн манай улсад шинээр илэрсэн сүрьеэгийн тохиолдлын 71 хувийг залуу, хөдөлмөрийн ид насны буюу 16-44 насныхан, 74 хувийг амжиргааны баталгаажих доод түвшингээс бага орлогтой хүмүүс эзэлдэг байна. Үүнээс гадна хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд уг өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг учир ХӨСҮТ-д иргэний үнэмлэхтэйгээ ирж, цээжний зураг рентген зураг, цэрний болон сорил тавих шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой  аж. Энэ өвчнөөр өвчилсөн ч цаг алдалгүй эмчид хандан, тууштай эмчлүүлж хяналтан дор зааврын дагуу эмээ ууж чадвал бүрэн эдгэрэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ