Мияаконожёо хотын төлөөлөгчид айлчилж байна

img

Япон Улсын Мияаконожёо хоттой Улаанбаатар хот эгч дүүгийн харилцаа тогтоосноос хойш 12 жил өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 2 хотын шугмаар япон хэлний зуны сургалт тогтмол зохион байгуулж иржээ. Мияаконожёо хотын дарга Нагаминэ Макатог Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г. Мөнхбаяр өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байдгаа дуулгав.  Нийслэлийн өдрийн өмнө хүрэлцэн ирсэн хүндэт зочиндоо Улаанбаатар хотынхаа талаар танилцууллаа.
Дэлхийн аль ч хотод тулгардаг бэрхшээл зовлон бийг хэлэв. Өнөөдөр хүн амын тал хувь нь нийслэлд амьдардгийн дээр гэр хороололд нийт хүн амын 60 гаруй хувь аж төрж байна.  Юуны түрүүнд гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах шаардлага байдаг гэв.  Монгол Улсад тусламж дэмжлэг үзүүлж ирсэн Япон улсад монголчууд цаг ямагт талархалтай хүндэтгэлтэй хандаж  ирснийг онцоллоо. Мияаконожёо хотын дарга Нагаминэ Макато Улаанбаатар хот жилээс жилд өнгө төрхөө өөрчилж,  хурдтай хөгжиж байна гээд хоёр хотын хооронд эдийн засаг, хувийн хэвшил, ард иргэдийн харилцаа өргөжин хөгжиж буйд баяртай явдгаа илэрхийллээ.  Мияаконожёо хотын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хотын даргаас гадна иргэдийн хурлын дарга, гишүүд, мөн хувийн хэвшлийнхэн багтжээ. Төлөөлөгчид энэ уулзалтын дараа НИТХ-ын дарга Т.Билэгттэй уулзаж халуун яриа өрнүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ