
Буриад улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүний хүрээнд тус улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХҮII удаагийн олон улсын тэмцээн тус улсад болж байна.
Эхний өдөр 55, 74, 84 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан болж Б.Энхбаяр мөнгө, Э.Бэхбаяр, Б.Номин, П.Өсөхбаатар нар хүрэл медаль хүртжээ.
Уг тэмцээнд ОХУ-ын бүрэлдхүүний бүгд найрамдах улс, муж, хязгаарын бөхчүүд болон АНУ, Белорусь, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажик улсын бөхчүүд оролцож байна юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ