Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн өндөрлөлөө
Буриад улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХҮII удаагийн олон улсын тэмцээн дууслаа. Тэмцээний хоёр дахь өдөр 60, 74, 96, 120 кг-ийн жингийн бөхчүүдийн барилдаан болж манай бөхчүүд медальд хүрсэнгүй.
Энэ жил дан эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр явагдсан тус тэмцээнд ОХУ-ын бүрэлдхүүний бүгд найрамдах улс, муж, хязгаарын бөхчүүд болон АНУ, Белорусь, БНХАУ, Казакстан, Киргиз, Монгол, Тажик улсын бөхчүүд оролцсон байна.
Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит
олон улсын тэмцээний дүн
ОХУ-ын Улаан-Үд хот, 2012 оны гуравдугаар сарын 23-25
Эрэгтэй
55 кг 1. Базар Жалпасов /ОХУ/ 2. Омак Сюрюн /ОХУ/ 3. Эрдэнэбатын Бэхбаяр /“Ирээдүй” цогцолбор сургууль/ 3. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/ 60 кг 1. Александр Богомоев /ОХУ, дэлхийн цомын аварга/ 2. Баяр Цыренов /ОХУ/ 3. Бато Бадмаев /ОХУ/ 3. Петр Сивцев /ОХУ/ 66 кг 1. Базар Базаргуриев /Киргиз, ДАШТ-ний хүрэл медальт, азийн аварга/ 2. Батчулууны Анхбаяр /”Сүлд” спорт хороо/ 3. Надырбек Хизриев /ОХУ/ 3. Александр Лапшин /ОХУ/ 74 кг 1. Зураб Наниев /ОХУ/ 2. Баир Базаров /ОХУ/ 3. Вандан Базаров /ОХУ/ 3. Исраил Касумов /ОХУ/ 84 кг 1. Альберт Саритов /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт/ 2. Сослан Гациев /ОХУ/ 3. Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/ 3. Александр Зеленков /ОХУ/ 96 кг 1. Юрий Белоновский /ОХУ/ 2. Евгений Коломец /ОХУ/ 3. Роланд Жиоев /ОХУ/ 3. Азамат Кишев /ОХУ/ 120 кг 1. Кирилл Готовцев /ОХУ/ 2. Алтансүх /БНХАУ/ 3. Леван Жаваризе /Казакстан/ 3. Анатолий Малыхинх /ОХУ/ А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ