“Худалч залуу” киноны нээлт өнөөдөр болно

img

“Худалч залуу” инээдмийн киноны нээлт өнөөдөр 16.00 цагт “Тэнгис” кино театрт болох гэж байна.   Уг киног “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантынхан хамтран бүтээсэн бол гол дүрүүдэд “Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүү, Б.Цэнд-Аюуш, Н.Баатархүү, С.Лхагвасүрэн нар тогложээ.   Кино бүтээгчдийн зүгээс өөрсдийн бүтээлээрээ дамжуулан өнөөгийн монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг илүүтэйгээр гаргаж, үүнийгээ хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ