
МСБХ-оос зохион байгуулсан Идэрчүүдийн УАШT дөрөв хоногийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний охидын аваргаар Дархануул аймгийн баг тамирчид тодорсон бол хөвгүүдээс Дорноговь аймгийнхан түрүүлжээ. МСБХ дэлхийд тэргүүлэгч Пэпси брэндтэй хамтран дөрвөн том лигийг зохион байгуулж байгаа билээ. Түүний хүрээнд өнгөрөгч долоо хоногт Pepsi Junior лигийн аваргуудаа тодруулав. Өмнө нь Идэрчүүдийн УАШТ нэрийн дор зохион байгуулдаг байсан энэ тэмцээнийг Pepsi Junior лигийн шигшээ болгон явуулсан нь илүү чанартай өндөр түвшинд зохион байгуулахад хүргэжээ. Тэмцээнд Pepsi Junior лигийн хотын аварга шалгаруулах тэмцээний эхний 6-н байранд шалгарсан багууд мөн орон нутгийн бүсээс шалгарсан Хөвсгөл, Дорноговь, Эрдэнэт, Увс, Дархан-Уул, Багануур, Баянхонгор аймгийн баг тамирчид оролцсон юм. Хөдөө орон нутагт сагсан бөмбөгийн спорт өндөр хөгжиж байгааг энэ удаагийн тэмцээн харууллаа. Учир нь тэмцээний хагас шигшээд нийслэлээс зөвхөн Налайх дүүргийн охидын Эрдмийн оргил сургуулийн баг, хөвгүүдээс Багануур дүүргийн багууд шалгарч үлдсэн байна. Харин бусад бүх багууд хөдөө орон нутгийн багууд байсан юм. Ингээд Охидын ангилалд алтан медалийг Дархан-Уул аймгийн баг хүртэж, мөнгөн медалийг Дорноговь, харин хүрэл медалийг Эрдмийн Оргил сургуулийн баг хүртсэн байна. Хөвгүүдийн тэмцээнд Дархан-Уул аймгийн баг хүрэл медалийг хүртсэн бол Тэргүүн байрын төлөө Багануур дүүргийн баг, Дорноговь аймгийн багтай өрсөлдсөн. Үндсэн цагт 66-57 харьцаатай хожсон Дорноговь аймгийн баг 2012 оны Идэрчүүдийн улсын аваргаар тодорлоо. Энэ тэмцээний шилдэг тоглогчоор Эрдмийн Оргил сургуулийн М.Булбул, Эрдэнэт хотын Ч.Энхтайван нар тодорчээ. Энэ үеэр МСБХ-ны хамтран ажиллагч Пэпси брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Жи Эн Бевережис” ХХК-аас шагналт байранд шалгарсан сургуулиудад тус бүр хоёр сая хүртэлх төгрөгийн тохижилтын ажлыг хийж өгөхөөр шийдвэрлэжээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ