Эмэгтэй боксчдын ААШТ-ээс манай тамирчид дөрвөн медаль хүртлээ
Ази тивийн эмэгтэй боксчдын аварга шалгаруулах зургадугаар тэмцээн манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хэдийгээр тус тэмцээн нь олимпын эрх олгоогүй ч 17 орны 100 гаруй тамирчин нийт 10 жинд өрсөлдсөн юм.
Эдгээр орноос Монгол, Казахстан, Энэтхэг, Хятад гэсэн дөрвөн улс 10 тамирчнаа сойсон. Бүтэн долоон хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд манай улсаас 48 кг-ын жинд Т.Болор-Эрдэнэ, 64кг-д Э.Уянга нар алт, -81 кг-д Одмаа, +81 кг-д Бадамханд нар хүрэл медалийн болзол хангасан.
Тэмцээний нийлбэр дүнгээр Хятад улс таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалиар тэргүүн байр, удаах байрт хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Энэтхэг улсын шигшээ баг орсон бол гуравдугаар байрт хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар Монгол Улсын эмэгтэй боксын шигшээ багийн тамирчид шалгарлаа.
Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ