
Монгол-Тайландын нийгэмлэг, Бээжин дэх Тайландын ЭСЯ-тай хамтран Улаанбаатар хотноо 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Тайландын соёлын өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээ нь Монгол, Тайландын харилцааг гүнзгийрүүлэх, нэн ялангуяа бизнес, худалдааны харилцааг идэвхжүүлэх, Тайландын соёлыг сурталчлах зорилготой бөгөөд өдөрлөгийн хүрээнд Тайландын ГХЯ-ны төлөөлөгч Тайландын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн талаар танилцуулга хийж, Тай үндэсний дуу бүжгийн тоглолт болж, Тай хоолны амталгаа явагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ