Нийслэлд номын сан нэгээр нэмэгдлээ

img

Нийслэлийн Баянгол дүүрэгт 250 нэр төрлийн, 3000 орчим номтой, 25 хүний  суудал бүхий уншлагын танхимтай номын сан өчигдөр шинээр үүдээ нээж, уншигчидаа хүлээн авчээ. Номын өргөөний нээлтэд манай нэрт зохиолч, яруу найрагч, судлаачид оролцсон  байна.   Энэхүү номын сан орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн нэрэмжит Монгол дахь анхны номын сан гэдгээрээ олон хүний анхаарлыг татаж байсан.   С.Буяннэмэх судлаач, зохиолч Х.Зандраабайдий гуай “Энэ бол нэрт  зохиолчдоо үзүүлж байгаа бидний том хүндэтгэл бөгөөд С.Буяннэмэх судлал сүүлийн жилүүдэд Монголд бараг зогссон гэтэл  урд хөршийнхэн манай нэрт зохиолчийг биднээс илүү судалж энэ ажилд олон  нэртэй эрдэмтэн судлаач хүч хөдөлмөрөө зориулж байдаг” тухай ярьж байсан   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oo ymar goyiin be
2012-03-26
Begzsuren:
Нийслэлийн соёл урлагийн газрын мэргэжилтэний бичсэнээр: Төмөр Замын Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын урд талын талбайд зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит БГД-ийн Номын өргөө байгуулагдлаа. Эх сурвалж: https://www.facebook.com/groups/librarians4mongolia/
2012-03-26
tenger:
saihan ajil hiijee, bayarlalaa, ta buhend ajliin undur amjilt husey!
2012-03-26
Соёлмаа:
Хаана байрладаг номын сан бэ?
2012-03-26
man:
malaa haygiig n bichij boldoggui ymuu
2012-03-26