“Монгол улсын гадаад бодлого ба нэгдсэн үндэстний байгууллага” сэдэвт уралдаан зарлав

img

Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жил болон Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гадаад бодлого болон НҮБ-ын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор Гадаад харилцааны яамнаас “Монгол Улсын гадаад бодлого ба НҮБ” сэдэвт асуулт хариултын уралдааныг олон нийтэд 10 дугаар сарын 12-ноос 25-ны өдрүүдэд зарлаж байна. Монгол Улсын гадаад бодлогын түүхэн замнал болон НҮБ-ын талаарх өөрийн мэдлэгээ сорих хэн бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна. УРАЛДААНЫГ ДҮГНЭХ ЖУРАМ Уралдаанд оролцогчид дараах 100 асуулт бүхий сорилыг бөглөж дугтуйнд хийж битүүмжлэн ГХЯ-ны Олон улсын байгууллагын газарт 10 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ. Хамгийн түрүүнд, хамгийн олон асуултад зөв хариулсан 3 оролцогчийг Уралдааныг дүгнэх комисс шалгаруулан байр эзлүүлж, дараах шагналыг олгоно. Үүнд: 1-р байр 1 хүн Гадаад харилцааны яамны өргөмжлөл, 150 000 төгрөг 2-р байр 1 хүн Гадаад харилцааны яамны өргөмжлөл, 100 000 төгрөг 3-р байр 1 хүн Гадаад харилцааны яамны өргөмжлөл,   50 000 төгрөг Шалгарсан оролцогчдын шагналыг 10 дугаар сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохиогдох “Монгол НҮБ-ын хамтын ажиллагаа” Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр гардуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ