
Холливудын жүжигчин Том Круз охин Суридаа Элизабет Тейлорын эрдэнийн шигтгээтэй зүүлтийг авч өгөхөөр болжээ.
Сури Круз үеийнхээ хүүхдүүдтэй огт тоглодоггүй, түүнийг гэрээс нь гаргадаг ч үгүй юм байна. Тиймээс хэвлэлийнхэн “Зуун цаастай явснаас зуун нөхөртэй байсан дээр” гэдгийг үлгэрийг Сурид яг тохирно гэж бичих болжээ. Том Крузын охин үе үе уруулаа будаж, нүүрэнд энгэсэг тавих болсон нь байсхийгээд л хэвлэлээр гардаг.
Охиноо эрдэнээр эрхлүүлж өсгөхдөө хэтэрхий вакум орчинд байлгадаг нь ирээдүйд нь сөргөөр нөлөөлөх аюултай гэж хэвлэлээр олон удаа зөвлөгөө дамжуулсан ч Том Круз охиноо гараасаа хөтөлсөн хэвээрээ л байгаа гэнэ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ