"Ажилчны урлагийн их наадам”-ын II шалгаруулалт эхэллээ

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төсөл нээлтээ хийгээд байгаа билээ. “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”, "Ажилчны урлагийн их наадам”, “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”, “Хан-Уул дүүргийн соёлын өдөр”-үүд гэсэн үндсэн дөрвөн төрлийн соёлын үйл ажиллагааг нэгтгэсэн уг  төсөлд дүүргийн хороод, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгүүд хамрагдаж байгаа юм.   Энэхүү зорилтот төслийн нэг хэсэг болох Хан-Уул дүүргийн “Ажилчны урлагийн их наадам” –ын II шатны шалгаруулалт эхэлжээ. I шатны шалгаруулалтад 492 хүн оролцсоноос бүсийн шалгаруулалтад нийт 213 хүн авьяасаа сорьж байгаа аж.   "Ажилчны урлагийн их наадам” –ын II шатны шалгаруулалтын шүүгчээр МУГЖ, "City" дээд сургуулийн бүжгийн багш, бүжиг дэглээч Л.Батжаргал, СТА, Кино урлагийн дээд сургуулийн багш, найруулагч Г.Донид, Соёлын дээд сургуулийн Ардын хөгжмийн тэнхимийн эрхлэгч М.Цэнгэлсайхан нар ажиллаж байгаа аж.   Энэхүү наадамд оролцогчид гоцлол, хоршил, хамтлаг дуу, гоцлол, хамтлаг бүжиг, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, цирк болон язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж байгаа юм. Тус наадмын II шатны шалгаруулалт 3-р сарын 30-нд өндөрлөх бөгөөд ирэх сарын 2, 3-нд III шатны шалгаруулалт болж, шилдгүүдээ тодруулах юм байна.   Д. Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sots niigmiin yeiin nertei naadam be.
2012-03-27