
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордноос санаачилан зохион байгуулж буй "Гайхамшигт монгол урлагийг бишрэн хүндэтгэх нь" сэдэвт арга хэмжээ өнөөдөр 16.00 цагт "Жанжин" клубт болох гэж байна.
Тус арга хэмжээг Соёл урлагийн их сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм. Харин дэмжигч байгууллагаар Нийслэлийн Соёл урлагийн газар оролцож байгаа аж.
Энэ үеэр "Монгол ардын уртын дуу", "Морин хуур", "Монгол хөөмий", "Биелгээ" зэрэг сэдвүүдээр СУИС-ийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж, ардын урлагийн тоглолт болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ