Ричард Гир гитарынхаа цуглуулгыг заржээ
Холливудын жүжигчин Ричард Гир гитарынхаа цуглуулгыг Нью-Йоркт болсон дуудлага худалдаанд оруулж, бараг нэг сая ам.доллараар зарсан байна. Гир гитараа зарж олсон мөнгөө хүмүүнлэгийн тусламжид хандивлажээ.
Ричард Гирийн 102 гитараа зарахад нийтдээ 936 438 ам.долларын үнэд хүрчээ. Эдгээр гитар дотор C.F.Martin, Gibson, Gretsch зэрэг нэртэй фирмийн бүтээгдэхүүн ч байсан гэнэ. Мөн алдарт хөгжимчин Питер Тош, Альберт Кинг нарын тоглож байсан гитарыг ч заржээ. Gibson фирмийн Les Paul гитар хамгийн өндөр үнэ буюу 98 мянган ам.доллараар зарагдсан байна.
Ричард Гир 40 жилийн турш эдгээр гитар цуглуулсан юм. Гитарын цуглуулгатай больё гэж бодолгүй таалагдсан хөгжмөө авсаар байгаад л үлэмж хэмжээний цуглуулгатай болчихсон гэдэг. Ричард Гир гитар тоглохоос гадна төгөлдөр хуур дарж, бүрээ хүртэл татаж үзсэн юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ