
Манай томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Битүүмжлэх болсон үндэслэлийг албаны эх сурвалжууд татварын өр нь гурван тэрбум, байгаль орчны нөхөн сэргээлтийн төлбөр нь 90 тэрбумд хүрсэнтэй холбон тайлбарлаж байна.
Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан тус компанийн эд хөрөнгийг битүүжилсэн ажээ. “Монгол газар” компанийн нэр дээр одоогийн байдлаар ямар нэгэн лиценз болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байгаа гэв.
Мөн тус компани “Эх үүсэл” компанийн байранд түрээсээр байрладаг тул одоогийн байдлаар оффисийн ширээ, сандал, компьютер, принтер зэргийг битүүмжилснээс өөр бодитой ажиллагаа хийгдээгүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ