О.Чулуунбат: Төр орон сууцны жижиг зах зээл рүү орох нь хоцрогдсон практик

img

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай ярилцлаа.

-Та моргейжийн зээл гэж олон жил ярьсан. Одоо хэрэгжиж байгаа 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжих боломжийг та юу гэж харж байна вэ?

-Энэ хөтөлбөр хэрэгжих нь тодорхой. Харин үүнийг хэзээ, хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь л асуудал. Энэ хөтөлбөр хэрэгжихгүйгээр Монгол Улс хөгжихгүй, монголчуудын амьдрал ч дээшлэхгүй. Улаанбаатарчууд ч утаатайгаа байх байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд хэрэгжсэн утаагүй зуух, түлш энэ тэр бол үнэн хэрэгтээ зүгээр л бизнес. Дэлхийн бусад улс орны утаанаасаа салсан гол хөшүүргэ нь бүх нийтийг орон сууцжуулах, хямд орон сууцаар хангах практик байдаг.

-Одоо манайд хэрэгжиж эхлэж байна?

-Маш бага хурдтайгаар хэрэгжиж байна. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн баялаг үнэд орж, манай улс үүгээр дамжуулан их орлого олох чадвартай болж байгаа. Улс орны минь нэр хүнд өсөж байгаа энэ боломжийг бид ашиглаж чадахгүй байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө л гэхэд Монголын Хөгжлийн банкны бондыг дэлхийн зах зээлд гаргалаа. Бид хямдхан мөнгө оруулж ирж эхлэж байна. Манайх дотооддоо буюу Монголбанкны хүү 12 хувь байгаа. Ийм байхад бага, дунд орлоготой иргэд яаж зээлээр орон сууц худалдаж авах юм бэ. Арван жилийн дараа л өнөөх орон сууц нь хоёр дахин их үнэтэй болно. Нэгэнт жирийн иргэн, аж ахуйн нэгж дэлхийн зах зээлээс Монгол руу мөнгө оруулж чадахгүй юм чинь ийм чадвартай Засгийн  газар, Монголбанк хоёр нь оруулж ирэх хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хоёрын дэлхийн зах зээл дэх үнэлгээг сая гаргасан Хөгжлийн банкны бонд харууллаа. Засгийн газар Хөгжлийн банкиараа дамжуулалгүй өөрөө бонд гаргасан бол 5.75 хувиар ч мөнгө оруулж ирэх боломжтой байсан. Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банк бонд гаргахад 5.75 хувийн хүүтэй мөнгө орж ирж байна. Хөгжлийн банк энэ мөнгийг барагдуулж чадахгүй бол Засгийн газар шууд барагдуулах нөхцөлтэйгээр энэ мөнгө орж ирж байгаа юм. Ингэж хямдхан мөнгө олох боломжтой болсон дээрээ орон сууцжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй. Өмнө нь бидэнд хөрөнгийн эх үүсвэр нь байдаггүй байлаа. Гэхдээ өнөөдөр бидний орон сууцжуулж байгаа арга маань дэлхий дахины практикт байдаггүй технологи.

-Бид ямар замаар явах ёстой гэсэн үг вэ?

-Моргейжийн зээлээр хөгжсөн дэлхийн бусад орныг харахад Засгийн газар нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс мөнгөө босгоод арилжааны банк болон бусад санхүүгийн байгууллага дээр байгаа моргейжийн зээлийг бүгдийг нь худалдаж авдаг. Өөрөө жижиглэн дээр ажилладаггүй. Гэтэл манай Засгийн газрууд үеийн үед өөрөө компани байгуулж, төсвөөсөө мөнгө гаргаж, тэр нь бүх зах зээл дээрээ ажилладаг. Нэг компани 100 мянган иргэнтэй тус бүрд нь яаж уулзаж, хэзээ гэрээгээ байгуулж дуусах юм бэ. Эндээс авлига, хээл хахуулийн үндэс харагдаж байгаа биз дээ. Манай одоогийн төрийн албан хаагчид “үнэхээр чин шударга” хүмүүс байх л даа. Иргэдээ орон сууцжуулж байгаа энэ стандараа бид олон улсын шаардлагад нийцүүлэх хэрэгтэй байна. Засгийн газраас нь том мөнгө босгоод том зах зээл дээрээ ажилладаг. Одоогийнх шиг жижиглэн рүү ордоггүй байх нь зүйтэй. Банкууд, барилгын компани нь жижиглэнгийн зах зээл дээрээ ажиллах нь зүй ёсны асуудал. Одоогийн системээрээ хүчээр явуулж болно л байх л даа. Гэхдээ ингэвэл төрийн нэр хүнд маш их унана. Ганц сувгаар 100 мянган орон сууц авах иргэн, барилгын компани, банкийг оруулах гээд зүтгүүлээд байна.

-Засгийн газраас зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн ч зээлийн эргэн төлөлт нь төдийлөн баталгаатай биш нөхцөлийн эрсдэлийг зохицуулаагүй тул ихэнх арилжааны банк уг хөтөлбөрийн зээлийг олох сонирхолгүй байгаа гэсэн байр суурь илэрхийлэх төлөвтэй байсан. Та үүнийг юу гэж харж байна вэ?

-Арилжааны банкуудын хувьд хамгийн найдвартай зээл нь орон сууцных байдаг. Моргейжийн гэдэг утгаараа өгсөн зээл 400-500 тэрбум төгрөгтэй тэнцэхээр байгаа. Манай арилжааны банкны орон сууцанд олгож байгаа зээлийн 3-4 хувь нь л чанаргүй зээл байдаг. Энэ бол дэлхийн стандарт хэмжээ. Ийм муу зээл дотор түр мөнгө нь хаагдсан, эргэн төлөх боломжтой хүмүүс ч явж байгаа. Үнэхээр ч төлбөрийн чадваргүй болж, орон сууцаа зарах гэж байгаа хүн ч байгаа.

-Энэ хөтөлбөр өөрөө бага, дунд орлоготой иргэдийг дэмжихэд чиглэж байгаа учраас чанаргүй зээл гарах магадлал өндөр. Ийм эрсдэлийг хаагаагүй тул банкууд орохгүй байгаа юм биш үү?

-Ийм зээл олгоод ирэхээр иргэд нийгмийнхээ өмнө хариуцлагатай, сахилгатай болох ёстой. Орон сууцгүй, ажилгүй байгаа иргэд хавар болохоор гудамжинд гарч жагсахаас өөр юу хийх юм бэ. Өөрсдийн амьдралтай, хийх зүйлтэй бол ингэж явахгүй.

-Манайд зээлийн хүү ийм өндөр байгаа нөхцөлд энэ зээлийг арилжааны банкууд олгосноор тэдэнд ногдох ашиг нь хэр вэ?

-Энэ их мөнгө эргэлдүүлэх юм чинь ашиг их байлгүй яах вэ.

-Одоогоор энэ зээлийг арилжааны хоёр л банк олгож байгаа. Бусад банкны хувьд Засгийн газраас тавьж буй нөхцөлдөө өөрчлөлт оруулж, банкуудаас авдаг татвар, шимтгэлээ багасгавал олгох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Банкуудыг заавал чихдэж, үсдээд оруулаад байх шаардлагагүй. Засгийн газраас том мөнгө гаргаж, арилжааны банкуудын зээлийг худалдаж авч, банкуудыг их мөнгөтэй болгож байна. Тэд энэ мөнгөөр цааш нь бизнесээ өргөжүүлэх ёстой. Оролцохгүй нь бизнесгүй байж л байна биз. Заавал хүчээр оруулаад байх шаардлагагүй.

-Орон сууцны үнэ өсөөд байна. Та энэ салбарыг судалсан хүний хувьд цаашид байдал ямар байна гэж харж байна вэ?

-Засгийн газраас нэг сувгаар бүгдийг нь оруулах гээд байгаа юм чинь өсөхгүй яах юм бэ. Барилгын компани болгон орон сууцаа барьж, зөвхөн Засгийн газрын байгуулсан компанид л зарах гэж байна. Нөгөө талд бүх иргэд нэг цэгээс орон сууцтай болох гэж байна. Ганц цэг дээр хоёр урсгалаас түмэн хүн ирж байна.  Энэ хамгийн буруу бүтэц. Дэлхий дахин үүнийг 200-300 жил шалгаж үзээд одоо сонгодог хэлбэр рүүгээ шилжээд 40-50 жил болж байна. Бид ганцхан сувгаар буюу Замын-Үүдээр бүх бараа таваараа оруулж ирж байна. Үүнээс үүдэн манай ложистик, тээвэрлэлт, бүх бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин их үнээр орж ирж байгаа. 4-5 хилийн боомт нээгээд ложистикоо нэмэж, чөлөөт бүсүүдээ ашиглах ёстой. Ингэвэл юмны үнэ буурна. Гэтэл одоо нарийхан сувгаар бүх юмаа чихээд байхаар багтахгүй, багтсан нь асар үнэтэй орж ирж байна. Энэ хөтөлбөр яг л үүний технологийг давтаж байна. Эцэст нь хэлэхэд, 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг дагаад 200 мянган ажлын байр хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ хөтөлбөрт одоо ажилгүй, орлогогүй байгаа иргэд хамрагдах ёстой.

-Энэ хөтөлбөрт хамрагдахаар орон сууцны урьдчилгаа төлбөрийг нь Засгийн газраас хувьцааны оронд олгох сая төгрөгөөр хийх сонирхолтой хүмүүс байгаа. Төсвийн байнгын хорооны даргын хувьд энэ мөнгө хэдий үед иргэдийн гар дээр очих боломжтой талаар мэдээлэл өгөөч?

-Одоогоор шийдвэр нь гараагүй байгаа болохоор үүн дээр нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна.

С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tur oroltsoh heregtei shuu
2012-04-19
Unen unen
2012-03-28
OSSK-n ajilchin:
60 terbum, 180 terbum, AHBanknii zeeliin ergen tulultiin mungu, odoo avah geed baigaa 200 terbum bugd budaa. Oron nutagt 20, 40 ailiin oron suutsnii balgas bolson suuriud. Odoo dargaa bolio. Bid nar zunduu bayjsan. Ta ch gesen. Odoo zah zeelee irgedee bodiyoo. Ichij uheh ni.
2012-03-28
Zochin:
Mash zuv. OSSK-giinhan dandaa muulsan baina. Zah zeel zuv zamaar l yvah estoi. OSSK-giin heden ajilchin, Uvsiin fraktsaas bolj oron suutsnii zah zeel suireh esgui.
2012-03-28
zuv demjij bn, uneniig l yarisan bn shdee.
2012-03-28
GE:
yag unen ed chuluunbat met n ard tumnii urgeljiin yaduu bailgaj darlaj baih tuluvlugutie hort birduud
2012-03-28
ENENI YARISAN YMIIG UNSHAAD YAH VEDE,TOVCH UGEER ENEMY DAISAN
2012-03-28
taniig demjij bna. Zov yarisan bna
2012-03-28
зочин:
хэдэн сарын өмнө цөмйин хаягдал булвал их ашигтай гэр хороололын бохироос илүү цэвэрхэн гээд солиорчихсон яриад байсан хаашаа мал вэ?.гахай шиг, толгой гаргачихаад одоо юу сэтгээд яваад байнаа .1өөрөө байртай болохын тулд10-20жил өртэй явна тэгээд хүүхдүүд нь том болно дахиад 1өрөө байр10-20жил болно ард түмнийгбүх насаар нь өртөй байлгавал жагсаж цугларах завгүй болно гэж бодож дээ
2012-03-28
GE:
yag unen ed chuluunbat met n ard tumnii urgeljiin yaduu bailgaj darlaj baih tuluvlugutie hort birduud
зөв л ярьж. энэ 100 мян орон сууцны хөтөлбөр бол луйвар.
2012-03-28
буруу номлол:
Энэ төр засаг гаднаас зээл авч орон сууцжуулах явдал бол маш буруу эдийн засгийн арга хэмжээ. цэвэр кеинисийн онол. социалист хөтөлбөр. АНУ, Япон, Европ бүгд 30 жилийн өмнө эхлүүлж одоо үүнийхээ хар гайг амсаап эхнээсээ дампуурч байхад бид алдааг нь сургамж болгохгүй шууд л дуйраах юм. Өнөөдрийн энэ явдал хэдэн жилийн дараа эдийн засгийн сүйрэл авчирна. Тэр үед л харая
2012-03-28
set:
Чукагийн зөв бичсэн нь: 2012/03/28 өдөр 10:27 ene comment iig Chuluunbat uuruu bichej ,MALA MIN EE CHULUUT ZAH ZEELIIN SYSTEM DELHII DAYARA NURAN HEREGJIJHGUI GEDEG N BATLAGDAD NURAN UNAJ BN!UNSHAACH MAL A
2012-03-28
Чукагийн зөв:
их зөв юм ярьсан байхад яагаад муулаад бгаа юм бэ. Орон сууцны корпороцаар дамжвал та нар 6 хувийн зээл авж хямдхан орон сууц авна гэвэл үлгэр ш дээ.Зах зээл нээлттэй чөлөөтэй бгаа үед л үнэ нь буурдаг ард түмэн минь.
2012-03-28
Энэ одоо монголын төрөөс зайлаачээ, ямар ч гавьяа байгуулаагүй байж худлаа яриад л өөрийгөө доош нь хийгээд явдаг, чамаас ард түмэн залхаж байна шүү
2012-03-28
TEMZEE!!!:
Mongol ih gai tarisan,baih ym bol mash ih gai tarih hunde ,BIDNII IREEDUIG USTGAN TSUMIIN HAYAGDAL BULAH GEJ GEREE HIISEN HUN
2012-03-28
mongol eej:
ene mai! geed hulgailsan mungu yu gej uguh ve de...shudraga shuuhiin umnu Mubarak shig buhiilguj,MONGOL ulsaas buh hulgailsan hurungiiig n (bagzaagar heden zuun saya dollar battai baiga) buzaan avch ,mongoliin tuuhend iim hulgaich dahij turuhgui boltol n surgamj bolgoj shiitgeh tsag irne harjil baigaara!
2012-03-28
nax:
ЧИ ЭХЛЭЭД УЛСЫН ИДСЭН ОЛОН САЯ ДОЛЛАРАА ТӨЛ, ОРОСЫН ХУЛГАЙЧИДТАЙ НИЙЛЖ ИДСЭН 10 САЯ ДОЛЛАР мАЛАЙЗИД АЛДСАН 32 САЯ ДОЛЛАРАА ТӨЛ, АРД ТҮМНИЙ АЯГАТАЙ ХООЛРУУ ШОРОО АТГАЖ ХИЙЧИХЭЭД ОЛОН ЮМ ЯРИАД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮДЭЭ НАХИУ НОХОЙ
2012-03-28
MARSHAL:
MONGOLD ZUMIIN HAYAGDAL HAYAH GEJ ULAARCH BAISAN ULAARCH BAIGAA NOVSH SHU DE,MUNGU UGNU GEVEL EHEE CH ALAHAAS BUZAHAA BOLISON MUU DAISAN,CHAMIAG SHOROND HATAH TSAGIG UZNEE!!
2012-03-28
эх:
хэт их онол яригч. Түүний яриад байгаа бөөн онол нь монголын өнөөгийн бодит байдалтай харьцуулашгүй зөрүүтэй байна. энэ чулуунбаатар зөвхөн банк санхүүгийн тал дээр яриахаас биш өнөөдөр бага дунд орлоготой иргэд гэж хэн бэ, тэднийг хэн ямар шалгуураар тодорхойлохын, тэдэнд энэ төслийг яаж хүртээлтэй болгохын тэдэнд өнөөгийн зээлийн бодит нөхцөл таарах уу үгүй гэж ярих хэрэгтэй. энэ асуудлыг энэ онигор гахай ч биш засгийн газар эхлээд энэ төслийг хийхийн өмнө гаргачихсан байх ёстой байсан.
2012-03-28
sg:
tenegt chuka chi baishintai yum bga biz, ard tumen chin ambaarchgui ba.
2012-03-28
xyn:
ene bol zygeer l muu novshiin xulgaich oniison gulug byy itge enxbayariin buunii noxoi
2012-03-28
barilgiin materialiin une ogt nemegdeegui sh deee, chi zugeer hudlaa une ter bankaa l yari, bairnii jishig uniig ulsaas togtooj uguh ni l hamgiin zuv songolt ooo.
2012-03-27
atomiin hog oruulj ireh ashigtai gej tenegtehee boliooroi. yaponii tv eer heleltseer hiisen hunii neg ni taniig geed buur barimttai garsan shuu
2012-03-27
й:
солиор чи муу
2012-03-27
irgen:
ENE MUUHAI ONIGOR YMIIG SONSOH HARAHAAS OI GUTAH YM,ENE CH UDAHGUI NAIZ NARTAIGA SHOROND OROH HUN DE,ENIIG UHVAAL MONGOL ULSAAS ZALIDAJ HULGAILJ HUIVALDAJ OLSON MASH IH HULGAILSAN TERBUUM TERBUUM TUGRUGU GARNA,BUZAAJ AVCH TOROND N SUULGANA!
2012-03-27
HURTS:
ZA TA DUTVAL YASAN YUM BE ?UUND ORVOL BANK DAMPUURUULJ IDSEN LUIVARDSNAA SAITAR SHALGUULAH YTUM AA BODOOD SUUVAL DEERGUI YU
2012-03-27
зөв л ярьж. энэ 100 мян орон сууцны хөтөлбөр бол луйвар.