
“Занаду”
арт галерейд залуу уран бүтээлч А.Сонинбаярын “Тэнгэрийн Таалалд”
уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээгдэж олны хүртээл болж байна. Тус үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь эрт цагаас уламжлан ирсэн бөө мөргөлийн шашны хийсвэр сэтгэлгээг дүрслэх урлагийн хэлэнд хөрвүүлэн харах мэдрэхүйд зориулж буулгасан аж.
“Тэнгэрийн таалалд” гэх үзэсгэлэнгийн нэрээр нэрлэгдсэн бүтээлд тэнгэр, газрын заагт онгод сахиусаа залан бөөлж буй бөөг томоор байрлуулан хүнд өнгөөр шийджээ. Мөн уг бүтээлийн жаазыг арьсаар бүрэн яс, төмөр зэрэг хэсгүүдийг оруулан зохиомжилжээ.
Залуу уран бүтээлч А.Сонинбаяр бага наснаасаа олон улсын зургийн уралдаануудад амжилттай оролцож ирсний дээр 2005 оноос “Оюуны төв” сургуулийн зургийн багшаар ажиллан дүрслэх урлагийг олон нийтийн түгээх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа залуу уран бүтээлч ажээ. Түүний энэ удаагийн үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ