Л.Төмөрбаатар: Хавдрын өвчлөл хүний настай шууд хамааралтай явдаг

img

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, доктор Рh.D Л.Төмөрбаатартай ярилцлаа. -Хавдрын өвчлөл нэмэгдэж үхэлд хүргэж байгаа өвчлөлөөрөө дээгүүрт орох болсон гэх мэдээлэл ихсэхийн хэрээр хүмүүсийн сэтгэл түгших болсон. Иргэд хавдраас сэргийлэн эмчид хандах нь нэмэгдсэн. Байдал үнэхээр тийм айдас төрүүлэм хэмжээнд хүрээд байна уу? -Хорт хавдрын өвчлөл дэлхийн нийтэд нэмэгдэж байна. Монголд ч хорт хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж байна. 2010 онд 4450 орчим хүн хорт хавдраар өвчилсөн. Энэ тоог арван жил буюу 2000 онтой харьцуулахад хоёр дахин  нэмэгдсэн.  Үүнийг шалтгааныг эрдэмтэн судлаачид олон талаас нь харж тайлбарлаж байна. Бидний амьдарч байгаа нийгэм, бидний амьдралд ахуйдаа хэрэглэж  байгаа химийн бодисын хэрэглээ нэмэгдсэн, байгаль орчин доройтож агаар ус бохирдож байна. Хүнсний аюулгүй байдал алдагдаж, нийгмийн стресс хүртэл нөлөөлж байна. Хөгжил эргээд хүн төрөлхтнийхөө эрүүл мэндэд хортой нөлөөлөл үзүүлдэг юм байна. Тиймээс ард иргэд, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сайтар анхаарал тавьдаг улс орнууд үүнд нэлээд анхаарч байна. Иргэд нь ч эрүүл  зөв амьдралыг эрхэмлэх болж. Өнөөдөр амьсгалж байгаа агаар, идэж байгаа хоол хүнс, амьдралынхаа хэв маягийг зөв байлгахад илүү анхаарах хэрэгтэй болжээ. Зөв хооллож, давс, чихэр, өөх тосыг хэрэглээнээсээ хасч хөдөлгөөнтэй эрүүл идэвхтэй амьдрах хэрэгтэй байна. Тэгэхээр эрүүл амьдрах эсэх нь хувь хүний гарт байдаг. -Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл амьдралын хэв маяг хангалттай юу? -Зөв хооллодог хүний өдрийн хүнсний хэрэглээнд жимс ногоо 400 гр-аас багагүй байх ёстой. Өмнө нь монголчууд хэчнээн өөх тостой хоол идсэн ч морио унаж давхих, малдаа явахаар  бүрэн шингэдэг байж. Өнөөдөр бид өөх тостой мах их хэмжээгээр идээд халуун байшинд сууж явган алхахаа больсон. Амьдралын энэ хэвшлээс болж хоол хүнс нь  эргээд хор болж байна. Өөх тос нь хүний судас хатууруулж эргээд хавдрын өвчлөл үүсгэхэд нөлөөлж байна. Давс чихэр мөн ялгаагүй. Элдэв химийн найрлага бүхий найруулсан чихэртэй сироп, ундаа уухаас татгалзах хэрэгтэй. Дэлхий нийт кола, пепсинээс татгалзаж цэцэрлэг, сургуульд битгий хэл ойр орчинд нь худалдаалахыг хориглож байна. Гэтэл манайд сургуулийнх нь цайны газарт  цэвэр ус байхгүй байхад газтай ундаа зарж байна. -Монголчуудын дунд ямар хорт хавдрын өвчлөл илүү тохиолдож байна? -Элэгний хорт хавдар шинээр өвчлөгсдийн 40 орчим хувийг эзэлж байна. Дараа нь ходоод, улаан хоолойн өвчлөл 30, умайн хүзүүний хорт хавдар 10, уушигны хорт хавдар 8, хөхний хавдрын өвлөл эзэлж байна. Энэ зургаа нийт өвчлөлийн 80 хувийг эзэлж байх жишээтэй. Элэгний хавдар үүсгэх гол шалтгаан  В, С вирусын өвчлөл нь арьс гэмтээх багаж хэрэгслээр, бэлгийн замаар дамжиж халдварладаг. Монголд 1992 оноос эхлэн энэ төрлийн вирусын халдварын эсрэг вакцинжуулалт хийдэг болсон. Тухайн оноос өмнө төрсөн иргэд вакцинжуулалтад хамрагдаагүй. Тэгэхээр иргэд  шинжилгээнд хамрагдаад халдвар аваагүй тохиолдолд В-гийн вакцин хийлгэх хэрэгтэй. Ходоодын хавдраас сэргийлэхийн тулд тамхи татахгүй, хеликобактерийн халдвараас сэргийлж эмчлүүлэх хэрэгтэй. Мөн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тул дэлхий нийтийн хүлээн зөвшөөрсөн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөлтэй вакциныг хийж байна. Дээр нь тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Уушигны хорт хавдрын өвчлөлийн шалтгааны 90 хувь тамхинаас шууд шалтгаалж байна. Тамхи татахгүй байх нь уушигны хавдраар өвчилөхгүй байх хамгийн гол арга. Иргэн өөрөө тамхи татахгүй, ойр орчимдоо татуулахгүй байх шаардлагыг тавих ёстой. -Монгол Улс нүүрсхүчлийн хийн нэг хүнд оногдох хэмжээгээрээ азидаа тэргүүлж байгаа гэх тоо баримт гарсан байна. Тэгэхээр агаарын бохирдол хорт хавдрын өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байна уу? -Олон жил агаарын бохирдолтой орчинд амьдарвал уушигны хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгдэнэ. Үүнээс наана амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг. Агаарын бохирдолтод утаанаас илүүтэй тоосжилт эрүүл мэндэд хамгийн илүү хөнөөлтэй. Гэхдээ агаарын бохирдлоос болж хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна гэж шууд хэлэх боломжгүй. Цаашдаа олон жилээр агаарын бохирдлоо бууруулахгүй энэ байдлаараа  байсаар байвал монголчуудын дунд уушигны хорт хавдрын өвчлөл нэмэгдэх байх. -Хорт хавдрын өвчлөл 10 жилийн дотор хоёр дахин нэмэгдэж байхад ганцхан байдаг Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал даах боломж хэр байна. Тэр хэмжээгээр ачаалал даах чадвараа нэмэгдүүлж чадаж байна уу? -Манай эмнэлгийн амбулторийн ачаалал их өндөр байгаа. Нийт үзүүлж байгаа иргэдийн 50 хувь нь манайд үзүүлэх шаардлагагүй байдаг. Хавдраас өвчилсөн  эсэхээ мэдэх, жилдээ нэг удаа үзлэг оношлогоонд оръё гэсэн хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл аймаг, дүүргийн эмнэлэг оношлоод эмчлэх боломжтой хүмүүс байна. Ачаалал нэмэгдэж байгаа  нөхцөл байдлаа төр засагт ойлгуулж эмнэлгийн өргөтгөлийн барилгыг бариулж байна. Өргөтгөл ашиглалтад орохоор  ачаалал даах  чадвар нэмэгдэнэ. Гэхдээ хангалттай хэмжээнд биш. Энд хэлэхэд хавдар судлалын үндэсний төвөө томруулаад байх уу, хүндээ ойртсон эмнэлгийн туламж үйлчилгээг  хүргэж аймаг дүүргийн эрүүл  мэндийн  эмнэлгийн хүчин чадлыг сайжруулах уу гэдэг манай салбарын бодлогын асуудал. Тэгэхээр орон нутгийн игэдэд ойртсон эрүүл мэндийн үйлчилгээг  сайжруулж чадвал манайд үүссэн ачааллын 50 хувь хөнгөрнө. Улаанбаатарт ирэх, энд ирж дугаарлах, бухимдах шаардлага байхгүй болно. Нийслэлд Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд дүүргийн загвар эмнэлгийг Сонгинохайрхан дүүрэгт  барих гэж байна. Энэ эмнэлэг байгуулагдсанаар  иргэдэд хамгийн ойр үйлчилдэг дүүргийн эмнэлэг ямар байх ёстойг олон улсын жишгийг  харуулна. -Ямар тохиолдолд эмнэлгийн үзлэг оношлогоонд хамрагдаж байх ёстой вэ? -Хүний нас ахих тусам өвчлөл нэмэгддэг. Хавдрын өвчлөл настай шууд хамааралтай явдаг. Тиймээс нас ахих тусам хавдрын үзлэг оношлогоог тогтмол хийлгэж байх ёстой. Эмэгтэйчүүд 30-аас дээш насандаа умайн хүзүүний болон хөхний хорт хавдрын  оношлогоо хийлгэх хэрэгтэй. Эрчүүд 40-өөс дээш насандаа жилдээ тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагддаг байх хэрэгтэй. Ер нь өөрт нэг таагүй байдал үүссэн, нас явахын хэрээр заавал эмнэлэгт хандах хэрэгтэй. Ийм зөв хэвшилтэй болж чадвал хавдраас урьдчилан сэргийлж чадна. Хавдрын өвчлөлийг эрт үеднь оношилж бүрэн эдгээх боломжтой. -Хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж, эм тариа асар өндөр өртөгтэй байдаг. Танай төвийн хувьд боловсон хүчин, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх боломж ямар  байна. Оношлогоо, эмчилгээний үр дүн тэр хэрээр сайжирна биз дээ? - Айл өрхөөр бодоход юу хэрэгтэй байна тэр бүгдийгээ мөнгөтэй бол дэлгүүр орж аваад яаж ажиллуулах зааврых нь дагуу ажиллуулахад хангалттай. Харин эмнэлэг, тэр дундаа хавдрын эмчилгээ оношлогооны тоног төхөөрөмжийг зааврыг нь харж байгаад нэг кноп дараад ажиллуулна гэж байхгүй. Тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах эмч, техникчийг бэлтгэх шаардлагатай. Ажиллуулж чадахгүй байж хэчнээн гоё, үнэтэй тоног төхөөрөмж аваад үр дүнгүй. Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, боловсон хүчнийг нь бэлтгэхэд хамгийн их цаг хугацаа, өртөг шаарддаг. Мөнгө нь байвал тоног төхөөрөмжийг хэзээ ч авч болж байна. Харин ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх сургалт жилээс жилд өртөг нь нэмэгддэг. Тиймээс нэг сайн боловсон хүчинтэй болчихвол жилээс жилд туршлагажиж үнэд хүрнэ. Манай өргөлтгөлийн барилга гурван тэрбумаар босч байхад дотор нь тавих оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж нь 10 гаруй сая ам.доллар байх жишээтэй. Энэ тоног төхөөрөмж дээр ажиллах эмч мэргэжилтнүүд бүр үнэтэй болж байгаа биз. Тиймээс бид элэгний, ууршигны, ходоодны, дүрс оношлогооны эмч нарын багийг  бэлтгэж байна. Хавдар судлалын төвийн эмч дотооддоо мэргэжил дээшлүүлэх ямарч боломж байхгүй. Анагаах ухаан, технологи өндөр хөгжсөн улс оронд эмч нараа бэлтгэж байна. Ингэхийн тулд эмч нар анагаахаас гадна хэлний мэдлэг сайтай байх шаардлагатай болсон. Үүнд нь анхаарч эмч нарын багаа бэлтгээд явж байгаа. Ойрын жилүүдэд үүний үр дүнд гарна. Үүнд итгэлтэй байгаа. Харин манай иргэд, хувь хүн эрүүл амьдрахын тулд өдөр тутам өөрийнхөө эрүүл мэндэд  анхаарч байх хэрэгтэй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юун маарамба,битгий тархи угаагаад бай
2012-08-14
мөнгөнө:
ясны хорт хавдар эдгэрэх боломжтой юу? 2р үедээ илрүүлж эмчлүүлсэн
2012-04-22
ireedui:
хавдрын эмнэлэг өдий зэрэгтэй яваа нь энэ хүний нөлөө их байх шүү.ЭМ-ийн салбарт зөв менежментээр явбал эмнэлэгийн тоног төхөөрөмж, оношилгоог яаж сайжируулж болдгыг 10 жилийн өмнөх энэ эмнэлэгтэй харьцуулж мэдэж болно до. Зарим 1 эмнэлэгийн дарга нар ХСҮТ-өөс жишээ авмаар даа уг нь..
2012-03-30
zochin:
tomorbaatar emch ovchton hunii toloo burhnaas zayasan emch hundee
2012-03-28
maral:
маш хэрэгтэй юм байна.хун болгон өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахийн тулд эрүүл мэндий тодорхой боловсролтой байх хэрэгтэй.та бухэн номийн сангуудаар зарагдаж байгаа гэрт болсон яриа гэдэг номийг авч уншаарай тэгвэл жаахан ч гэсэн мэдлэгтэй болно шүү.хун өөрийнхөө эрэхтэн системийн үйл ажилгаа үүрэгийг мэддэггүй болхоороо хайрлахгуй байгаа юм шуу дээ.бид энэ алд биеээ юугаар тэжээнэ тэрнийхээ л ур шимийг амсана шүү. залуудаа та биеээ зовоосонийхоо хирээр отлоход чинь бие чинь танийг зовооно гэдэг шүү тиймээс зөв хооллох,эрүүл зөв хөдөлгөөн тогтмол хийх нь та өөртөө оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт шүү хичээгээрэй хүмүүсээ та эд хөрөнгөө алдах бол багийг алдана нэр төрөө алдвал дундийг алдана эрүүл мэндээ алдвал бух зуйлийг алдана шүү яг одооноос өөрт хэрэгтэй мэдээлэлээ нэтээс хараарай цөм байгаа шүү хумуусээ
2012-03-28
иргэн:
монголчуудын замбараагүй бэлгийн амьдрал элэгний вирусын гол шалтгаан ш дээ. өсвөр насныхан залуучуудын тархинд сайн суулгаж өгөх хэрэгтэй. юугаа ч мэдэхгүй залуучууд хүүхдүүд бие биендээ вирус халдаагаад хөгширсөн хойноо юу болохыг мэдэхгүй байгаа юм биш үү.
2012-03-28
Mash zov yarisan bna hamgiin gol ni BOLOVSON HUCHIN shuu ternees bagaj tonog tohooromj bish shuh tand amjilt husie
2012-03-28
?!:
Odi emnelegiin Baatar maaramba havdarig edgeed baigaa gesen, tanai emnelgiin olon ovchton edgesen baina lee sh dee.
2012-03-28
Юун маарамба,битгий тархи угаагаад бай