Улаанбаатарт бороо орохгүй 5 хэм дулаан

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар 1 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.                      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ