Өсвөрийн хөгжимчдийн X уралдаан эхэллээ

img

Олон улсын өсвөрийн хөгжимчдийн X уралдаан өнөөдөр эхэлж байна.Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит уг уралдааныг Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа юм.   Өсвөрийн хөгжимчид төгөлдөр хуур, утсан, үлээвэр хөгжмийн төрлөөр тус бүрт гурван насны ангиллаар өрсөлдөх юм байна. Уралдаан ирэх сарын 3-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн тэмцээн олон улсын хэмжээний уралдаан болгож байгаагаараа онцлог ажээ.   Уралдааныг Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн хороо, Хөгжим бүжгийн коллеж, “Чулуун” сан, залуу төгөлдөр хуурчдыг дэмжих “Григорьева” сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан хамтран зохион байгуулж байгаа юм.   Тус уралдаанд оролцохоор ОХУ, БНХАУ, Франц болон манай орны нийт 200 гаруй оюутан, сурагчид бүртгүүлжээ.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ