
Цөмийн энергийн газраас “Хан ресорсез” компанийн Дорнод ураны орд газрын тусгай зөвшөөрлийг цуцалснаас болж тус компани Монголын Засгийн газраас 200 сая ам.доллар нэхэмжилж олон улсын Арбитрийн шүүхэд хандсан юм.
Уг нэхэмжлэлийг Францын Арбитрын шүүхэд өнгөрөгч наймдугаар сарын 28-ны өдөр хэлэлцсэн бөгөөд өнөөдөр Засгийн газарт шийдвэр нь ирэх аж. Уг шүүх хуралд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, “Мон Атом” компанийн Р.Бадамдамдин, Цөмийн энергийн газрын хэлтсийн дарга зэрэг төлөөлөгчид оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ