
Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал үргэлжилж байна. Дөнгөж саяхан дөрвөн шүүгчдэгчдийн өмгөөлөгчид шүүгдэгчдээсээ татгалзжээ. Хэдийгээр шүүгдэгчдэд эрх зүйн туслалцаа үзүүлээгүй ч шүүх хурал болдгоороо болно хэмээн өмгөөлөгчид хэлжээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд “Цагдаагийн дарга нарт холбогдох эрүүгийн хуулийн 294., 294.2 дэх заалт нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг дэх заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргаж өгөх” талаар хүсэлт гаргажээ.
Мөн гэрчийн мэдүүлэг өгсөн С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил нар шүүх танхимаас гарч явсан байна.
Шүүгчдэгч нар дахин өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байгаа тул энэ удаагийн шүүх хурал дахин хойшилж магадгүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ