Г.Эрдэнэбилэг: Би Н.Наранбаатарт үргэлж итгэдэг

img

“Гэгээн муза-2011” IX наадамын драмын шилдэг эрэгтэй жүжигчин номинацид “Тэнгэрийн хүү” жүжгийн Модуны дүрээр нэр дэвшиж, шилдгээр шалгарсан УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Эрдэнэбилэгтэй цөөн хором ярилцлаа. -Юуны өмнө “Гэгээн муза”-ын эзэн болсонд баяр хүргэе? -Үнэхээр их баяртай байна. Хүннү улсын талаар Модуны талаар жүжиг тавимаар байна гэдэг саналыг анх найруулагч Н.Наранбаатар хэлсэн. Үүнийг сонсоод би их айж, эмээсэн. Гэхдээ би Н.Наранбаатарт үргэлж итгэдэг. Ингээд уг жүжгийг тайзнаа амилуулахад хамтран ажилласан жүжигчид, арын албаныхан гээд бүх хүмүүст баярлалаа. Энэ бол миний тайз, миний хамт олон. Надад энэ нэр хүндтэй шагналыг авч ирсэн  “Тэнгэрийн хүү” жүжиг сайн жүжиг болсон гэдэгтэй би санал нэг байна. Энэ номинацийн эзэн болно гэдэгтэй итгэлтэй байсан. -Энэ өдрийн гоёлоо  нэр дэвшиж байгаа жүжигтэйгээ холбогдуулан сонгосон юм шиг байна? -Дээлний маань хувьд дизайнер Энхтуяа эгч маань ур ухаанаа гарган урласан. Шинэхэн дээлээ “Гэгээн муза” наадмынхаа эхлэх цагаас хоёр цагийн өмнө л авлаа. Маш их таалагдсан. Бүс нь хүртэл Чингис хааны тамганы бичээстэй арал, түдээл нь гэрэгэний бичээстэй. Би Хүннүгийн үеийн жүжигт тоглосон болохоор хувцасны маань хээнүүд ихэвчлэн тэр үеийн хэв маягийг тусгасан байгаа. -“Тэнгэрийн хүү” жүжигт тоглоод стилээ өөрчилсөн юм уу. Урьд урьдын наадмуудад европ хувцасаар гоёдог байсан хүн энэ жил нэлээд үндсэрхэг гоёл сонгосон байна? -Дараачийн уран бүтээлдээ зориулж үсээ ургуулж байгаа. Нэлээд арчилгаа цаг зав үүндээ гаргаж байна. Хувцасны хувьд өмнө нь ихэвчлэн европ хувцас сонгодог байсан. Одооноос монгол үндэстний гоёлоо аль болох сонгохыг хичээж, үүнийгээ сурталчилна. Энэ бүхэн миний тоглох уран бүтээлүүдтэй маань холбоотой. -Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? -Түүхэн кинонд тоглохоор дүр дээрээ ажиллаж байна. Гэхдээ яг ямар уран бүтээл вэ гэдгийг одоохондоо нууцлая. С.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yes:
Mundag zaluu shuu.goe daruuhan avyastai.tsarailag.amjilt husie
2013-01-25
xoopxon xvv bna zob yabaapaiamjilt xvciiolon goe bvteel xiigeepei
2012-06-06
uugi:
Sain jijigshin bas saihan zaluu jinhene mongol torh chamd amjilt husi
2012-04-23
Хазар:
Жинхэн Монгол Дээл байна даа
2012-03-30
tengeriin huu uneheer aguu jujig bsan shuu, ter jujgiig uzehees omno Ebi-g zugeer l neg bdag l jujigchin gej boddog bsan ter jujgiig uzsenees hoish ooroor harah bolson. ebi-s oor ter duriig tegj sain gargaj chadah hun bhgui bsn bolov u
2012-03-29
Undrakh:
Uneheer saikhan jujig bolson baian lee.Mundag baisan shu
2012-03-29
www.free-english.net -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ
2012-03-29
zochin:
Deel n uneheer goy boljee,uuruu ch deel saikhan umsdug,zohidog yum bn.Amjilt.
2012-03-29
caixHaa:
amjilt husie
2012-03-29
www.free-english.net -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛ