Түрэгийн үеийн олдворуудыг дэлгэнэ

img

“Хархорум” музей, Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн хамтран өнөөдөр 12.00 цагаас Монголын уран зургийн галарейд VII зууны Түрэгийн язгууртны эд өлгийн зүйл, газрын зураг, хэвлэмэл, хуулбар зургуудаар үзэсгэлэн гаргах гэж байна.   Өнгөрсөн оны зун Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, Казахстан улсын Евро-Азийн их сургууль хамтран "Монгол нутаг дахь эртний Түрэгийн өв" нэртэй археологийн малтлага, судалгааны хамтарсан төслийг Булган аймгийн Баяннуур сумын нутагт хэрэгжүүлсэн. Үүний дүнд Түрэгийн язгууртны 500 гаруй олдвор, эд өлгийн зүйлс олдснийг ийнхүү дэлгэн харуулах гэж байгаа аж.   Тус үзэсгэлэн VII зууны Түрэгийн язгууртны бунхант оршуулгын хэв маяг, зан үйл, уламжлалыг харуулах, бунхан түүний бүтцийн талаар тодорхой ойлголт өгөх, бунхнаас гарсан олдворуудыг мэдээллийн хамт олдсон дарааллаар нь түүхэн үйл явцын бодит хэрэглэгдэхүүн болох археологийн олдвор, эд өлгийн зүйл, гэрэл зураг, газрын зураг, уран зураг, хэвлэмэл зураг, модель, хуулбар зэргээр дэглэн үзүүлэх юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ