
Аргын тооллын аравдугаар сарын 14. Сугар гариг. Билгийн тооллын 17. Гоё хүүхэн одтой, хар бар өдөр. Өдрийн наран 07.33 цагт мандан 18.19 цагт жаргана.
Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг гэсгээх, сан тавиулах, хишиг дуудуулах, цэрэг цагдаагийн үйл, тангараг цуцлах зэрэг үйлнээ сайн. Бэлбэсний газар очих, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад тааламжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ