Дорнын сонгодог бүтээлийг толилуулна

img

Туркийн төдийгүй дорнын нэрт найруулагч Нури Билгэ Жэйланий хамгийн их шуугиан тарьж, асар их хөрөнгө мөнгө, хүн хүчээр бүтээсэн “Анатолияд нэгэн” удаа бүтээлийг нийслэл хотын залууст урлагийн сор бүтээлийг танилцуулах кино өдөрлөг болно. Уг кино өдөрлөгийг монгол хадмал орчуулгатайгаар гуравдугаар сарын 31-нд 16 цагт Black Box театрт толилуулах аж.   Нури нь туркийн бахархал, хайр хүндлэлийг хүлээсэн хамгийн хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд шинэ үеийн давалгааг эхлүүлэгч нэгэн гэддэг аж. Түүний кинонд гүн утга агуулга бүхий харилцан яриа, ээдрээтэй зөрчил тэмцэл, ерөөсөө үйл явдал ч байхгүй. Уйтгартай, дүнсгэр тэрхүү байдал нь таныг бүр залхааж мэдэх юм. Бидний үзэж туулахаас айдаг, зугтдаг хэдий ч гарцаагүй туулж өнгөрөх сэтгэл татам юмгүй хувь тавиланг дүрүүдийх нь хүйтэн, сул дорой,гунигт амьдрал гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл бүр хэн нэгэн цэцэн мэргэн шиг тайвнаар танд хүүрнэхвий. Хоёр цагийн турш үргэлжлэх уг киноны талаас илүү хэсэг нь шөнө дундад өрнөх төдийгүй гайхалтай үзэсгэлэнт зураглалаар дүүрэн бүтээл юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ