Алдарт “Гэнжийн туульс” тайзнаа амилна

img

Дэлхийн анхны роман хэмээгддэг Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” зохиолоос сэдэвлэсэн шинэ жүжиг УДЭТ-ын тайзнаа ирэх сард тавигдах гэж байна. Дэлхийн уран зохиолын сод туурвил болсон “Гэрэлт Гэнжийн дурлал”  жүжгийг урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж тайзны бүтээл болгон Монголын үзэгчдэд толилуулахаар ажиллаж буй. Уг жүжгийн зохиолыг Б.Галаарид бичжээ. Одоогоор жүжигчид бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд ирэх сарын 10-наас тайзны бэлтгэлээ эхлүүлэх аж. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ