
Хүний хөхөнцөр вирус нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг аюултай бөгөөд нас баралтын 4 дэх шалтгаан болж байгаа аж. Тиймээс 2005 онд Улаанбаатар хотын оршин суугч 15-59 насны нийт 969 эмэгтэйд хөхөнцөр вирусын тархалтын судалгаа хийхэд 35 хувь нь буюу 350 эмэгтэйд уг өвчний вирус илэрч байжээ.
Энэ шинжилгээг бүс нутгийн бусад орнуудтай харьцуулахад манай улс Ази тивдээ хамгийн их өвчлөлттэйд орсон байна. Тиймээс хүний хөхөнцөр вирусын халдвараас сэргийлэх вакциныг 11-15 насны охидод хийхээр болжээ.
Дархлаажуулалтын эхний тунг ирэх оны гуравдугаар сарын 12-16-нд, 2 дахь тунг тавдугаар сард, гуравдахь тунг есдүгээр сард тус тус хийх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ