Хүүхдэд зориулж үнэ төлбөргүй жүжиг тоглоно

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллагынхаа үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хүүхдийн хөгжил оролцоо, хамтын ажиллагаа” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээний үеэр хүүхдийн уран бүтээлчид хүүхэд багачууддаа өөрсдийн дуу шүлэг заахын зэрэгцээ УДЭТ-т хүүхэд багачууддаа зориулсан уран бүтээлээрээ үнэ төлбөргүй бэлэг барих гэнэ. Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр 11.00-16.00 цагийн хооронд  Сүхбаатарын талбайд “Хүүхдийн хөгжил, оролцоо, хамтын ажиллагаа”  өдөрлөг, 14.30-16.30 цагт МХО-д “Хүүхдийн хөгжил, оролцоо, хамтын ажиллагаа бага хурал болно. 12.00-14.00 цагт “Хүүхдийн уран бүтээл” УДЭТ-т болно. Ирэх сарын 1-5-ны хооронд “Инээж буй хүүхэд” XI-чуулган, “Хүүхэд насаа хайрлая” VI зөвлөгөөн ОУ-ын Найрамдал төвд болно. Мөн ирэх сарын 2-ны 14.00-17.00 цагт МХО-д "Инээж буй хүүхэд" зөвлөгөөн тус тус зохион байгуулагдах аж.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anna:
Huuhded zoriulj jujug tavisan gesen zariin daguu huuhed daguulaad ochihod huviin surguuliinhan biletiig huu hamchihlaa gesen baitlaa teatrt hun orson mor ch baigaagui . Bas l mungotei hunii huuhed l jujig uzej bolh ni ee
2012-03-31
Jujig hereggui mungu heregtei.Javhlan shig ugchih humuus Mongold baihgui gej uu
2012-03-31