Азийн 15 орны татварын албаны ажилтнууд сургалтад хамрагдлаа
БНСУ-ын Сөүл хотод Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын 71 дэх удаагийн ’’Татварын бодлого, шинжилгээ’’сэдэвт сургалтанд ТЕГ-ын Татварын удирдлага хамтын ажиллагааны хэлтсийн татварын улсын байцаагч В.Цэнд-Аюуш оролцоод ирлээ. Тус сургалтанд Азийн 15 орны 30 гаруй татварын албаны ажилтан оролцон Шинэ Зеланд, Бельги, АНУ-аас татварын ахлах эдийн засагч, зөвлөхүүд Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орны татварын албаны туршлага болон ААНОАТ, ХХОАТ-ын өөрчлөлт, шинэчлэлтийн талаархи сургалт явагдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ