Фолклендийн дайны 30 жилийн ой: Мөргөлдөөн ба сөргөлдөөн

img

Өнөөдөр Фолклендийн арлын мөргөлдөөний 30 жилийн ойн өдөр. Тэртээх 30 жилийн өмнөх энэ өдөр Аргентины зэвсэгт хүчин Их Британийн эзэмшилд байсан тус арал руу халдан довтолж улмаар хоёр сар гаруйн хугацаанд цус урсгасан ширүүн тулааны үүдийг нээсэн билээ. Өнөөдөр Их Британи, болон Аргентин улсад  “Фолклендийн арлын дайн” хэмээн түүхэнд үлдсэн 30 жилийн өмнөх мөргөлдөөнд эх орныхоо тушаалыг биелүүлж халуун амиа алдсан дайчдынхаа дурсгалыг хүндэтгэж байна. Дайн хэмээн түүхэнд үлдсэн бяцхан арлын төлөөх мөргөлдөөн юуны учраас үүдэн гарч олон цэргийн аминд хүрсэн бэ. 30 жилийн өмнөх түүхийг эргэн сөхвөл... 1833 онд Британийн эзэнт гүрний цэргүүд тус арлыг эзэмшилдээ оруулж хатан хааныхаа засаглалыг тогтоосон. Атлантын далайн өмнөд хэсэгт Өмнөд Америкийн эх газар, Аргентины эргээс 460 км-ийн зайд орших, 12173 км2 талбайтай энэ бяцхан арал 1833 оноос эхлэн ийнхүү төрт улсын бүрэлдэхүүнд орж засаглагдсан түүхтэй. Тэгвэл тус арлыг 1810 оны тавдугаар сарын хувьсгалаар Испанийн эзэнт гүрнээс тусгаар тогтносон аргентинчууд өөрийн харьяалалд байх ёстой арал хэмээн зарлаж ирсэн ч тэр үедээ хүчирхэгжлийнхээ туйлд хүрч дэлхийн өнцөг булан бүрт, сөөм арал бүхнийг эзэмшил нутгаа болгон зарлаж явсан Британичуудтай мөчөөрхөж чадаагүй аж. Одоогийн байдлаар 3140 хүн амтай Фолкленд арал 1900 он гэхэд ирж суурьшсан англичууд болон латин америкийн олон дайны хөлөөс зугатсан цөөн өмнөд америкчуудыг нийлүүлээд 1000 давж байсан гэдэг. Дэлхийн нэг, хоёрдугаар дайны дараа ялагчийн байр сууринд үлдсэн хэдий ч тив, далай бүхэнд колони улсууд, арлуудаа алдаж, дайнд туйлдсан Их Британи болон дайнаас ашиг олон баяжсан, өөрийн тив дэх нөлөөллийн хүрээгээ улам бүр тэлж хүчирхэгжсээр байсан Аргентин улсуудын байр суурь Фолклендийн аралд өөр болж байлаа. Британичууд алс холын аралд санаа зовнихоос илүү дотоодын асуудалдаа түүртэж эхэлснийг ашиглан  аргентинчууд арлыг манай улсын нэгэн хэсэг хэмээн зарлах нь ихсэж байлаа. 1980-аад оны үед олноо “Төмөр хатагтай” хэмээн алдаршсан Маргарет Тетчерийн удирдлагад Их Британи улс байлаа. Өөрийн хувийн хэрэгцээнд хүртэл улсын мөнгийг зарцуулахыг эрс хориглодог Маргарет Тетчер улсын зардлыг танах, тэр дундаа батлан хамгаалахын зардлыг хэт багасгаж орхисон тэр цагт иргэний дайны дараа улс орондоо цэргийн дэглэм тогтоосон Аргентины генералууд энэ үзэл баримтлалыг улам хүчтэй болгож Их Британийг заналхийлсээр байв. Бид арлаа цэргийн хүчээр авч чадна хэмээн тэд хөгшин европын үеэ өнгөрөөж буй гүрэн гэж тохуурхагдсан Британийг сүрдүүлсээр байсан. Батлан хамгаалахын зардлыг хэт танаж дотоодын асуудлууддаа баригдсан Британийн засгийн газар Аргентинтай дайны байдалд орохыг хүсэхгүй байлаа. Гэвч май гээд арлыг бэлэглэчих арга англичуудад үгүй байлаа. Улмаар 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд Аргентины цэргийн анги Фолклендийн арлын Өмнөд Жоржиа хэмээх газарт буулаа. Арлын захирагч Рекс Хантын тушаалаар тус арлын гарнизон аргентины десантчдын эсрэг тулалдсан боловч тэд хүчинд автсан юм. Арлын гарнизоныг хүйс тэмтэрсэн аргентинчууд ялалтаа бэхжүүлэхээр цэрэг нэмж татаж байлаа. Энэ үед Англи  улс Портсмут хотын боомт болон Австралийн Канберра хотын боомт дахь хөлөг онгоцууддаа нэн яаралтай Фолкленд арлын ойролцоо очихыг тушаалаа. Дөрөвдүгээр сарын 6-нд хуралдсан Британийн аюулгүйн зөвлөлийн гишүүд тогтоол гаргаж Фолкленд арлын төлөө Аргентины эсрэг бүх хүчээрээ дайтахыг дэмжсэн. Сүүлд ил болсон нууц баримтад дурдсанчлан энэ үед цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг англичууд эсэргүүцдэг байсан ч ард түмнээсээ нууцаар АНУ-аас худалдан авсан цөмийн зэвсэг тээх зориулалт бүхий балластик пуужинтай цөмийн шумбагч онгоцоо Аргентин руу аажмаар дөхүүлж байсан ч гэдэг. Үүний сацуу Английн төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандан Аргентины халдлагын эсрэг арга хэмжээ авахыг уриалж байв.   Газар газраас татсан Британийн байлдааны хөлөг онгоцууд Фолкленд арлын ойролцоо ирж улмаар газарт, агаарт далайд хоёр улсын зэвсэгт хүчин тулалдаж эхэлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш шинэчлэгдсэн зэвсэг техникээ турших боломж энд англичуудад олдсон гэдэг. Английн байлдааны хөлөг онгоцуудын эсрэг Аргентины онгоцууд төдий л удаан тэсэж чадсангүй. Мөн агаарт ч ширүүн тулалдаан болж байлаа. 494 кг бөмбөг хаях хүчин чадал бүхий Аргентины Скайхоук болон францд үйлдвэрлэгдсэн Супер Этендарт онгоцнуудын эсрэг тэр үедээ хамгийн сүүлийн үеийнхэд тооцогдож байсан Авро Вулкан стратегийн бөмбөгдөгч болон агаар-агаар ангиллын пуужинтай сөнөөгч онгоцнууд тулалдаж байлаа. Агаарт бүрэн ялагдсаны дараа аргентинчууд хүнд байдалд орж эхэллээ. Аргентины зэвсэгт хүчний сүр хүчийг илтгэж байсан Белграно хэмээх аварга том байлдааны хөлөг онгоц тавдугаар сарын 2-нд болсон тулалдааны үеэр английн цөмийн шумбагч онгоцны довтолгоонд өртөн живснээр хөлгийн багийн 1000 гаруй гишүүдээс 223 нь амиа алдаж 700 гаруй нь англичуудад олзлогдсон юм. Энэ нь аргентинчуудын хувьд томоохон хохирол боллоо. Улмаар агаарт бүрэн хяналтаа тогтоосон англичууд арал дээрх аргентины цэргийн байрлалуудыг зогсоо зайгүй бөмбөгдөж байлаа. Тавдугаар сарын 21-нд английн тэнгисийн цэргүүд арал дээр газардлаа. Ширүүн тулалдааны эцэст аргентинчууд бүслэгдэн арал дээрх бүх цэрэг нь бууж өгснөөр ийнхүү дайны гал зогссон гэдэг. “...Фолкленд арал дахь Аргентины хуурай зам, тэнгисийн цэрэг нисэх хүчний нэгдсэн бүлэглэлийн командлагч Марио Менедес би Английн хатан хааны засгийн газрын төлөөлөгч хошууч генерал Жереми Мурт бууж өглөө...” хэмээн аргентинчууд ялагдлаа хүлээжээ. Цаашид үүсэж болох эрсдлээс зайлсхийхийн тулд Аргентины цэргийн дэглэм Фолкленд арлыг Британийн бүрэн мэдэлд орхиж дайны төлбөр болох зардлыг гаргаж өгөхөөр болсноор энэ дайн үндсэндээ дуусгавар болсон гэдэг. Фолклендийн дайны үеэр аргентины 649 цэрэг алагдаж, 1068 цэрэг шархдан, 11313 цэрэг англичуудад олзлогдсон бол английн талаас 258 цэрэг алагдаж, 775 нь шархдан 115 цэрэг олзлогдсон хэмээх албаны тоо баримт байдаг. Мөн аргентины талаас 100 хол давсан хүнд техник болон хөлөг ангац, агаарын онгоцуудаа алдсан бол английн талаас 40 гаруй техник, үүнээс хамгийн томдоо 2 сөнөөгч онгоц л алдсан байна. Өнөөдөр 30 жилийн тэртээх энэ өдрүүдийг дурсан аргентинчууд болон англичууд цэрэг эрсийнхээ дурсгалыг хүндэтгэж байна. Англичууд ялалтын баяраа тэмдэглэдэг бол аргентин хүмүүсийн зүрхэнд гутамшиг, ялагдал мэдрэгддэг гэх. Бие биесээ үзэн ядах улсуудын тоог ийнхүү өмнөд америкийн гүрэн болон хөгшин европын Англи улс нэгээр нэмсэн юм. Энэ байдал нь спортод хүртэл илэрч байсныг бид мэддэг. Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн сайн мэддэг түүхийг энд дурдая. Фолклендийн дайны дараа 1986 оны дэлхийн аваргын үеэр аргентинчуудад “салам нүдүүлсэн” хонзонгоо авах боломж гарсан гэхэд болно. Шөвгийн наймд англичуудтай таарсан аргентины шигшээ баг алдарт Диего Марадонагийн оруулсан хоёр гоолоор ялсан билээ. Энэ тоглолтоос хойш Марадонагийн гарыг “бурхны гар”, түүний гоолыг “зууны гоол” хэмээн нэрлэх болсон билээ. 1990-ээд оноос Аргентин улс НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн ба “Цөлийн үнэг” ажиллагаанд АНУ-ыг дэмжиж зэвсэг техникээ илгээж байсан. Энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон тус улсыг НАТО-гийн хамгийн ойрын түнш орон хэмээн зарлаж байсан юм. Гэвч Фолклендийн арлуудын дуулиан олон жил намжиж чадсангүй. Хэдхэн жилийн өмнөөс тус арлын ойролцоогоос асар их нөөц бүхий газрын тосны орд илэрснээр Англи, Аргентин хоёр дахин сөргөөцөлдөж эхэлсэн. Английн хунтайж болон ерөнхий сайд Фолкленд аралд айлчлах бүрт аргентины хот бүрт эсэргүүцлийн жагсаал болно. Аргентины ерөнхийлөгч хатагтай Киршнер НҮБ-д хандан эсэргүүцлийн үг илгээж, үүнийх нь хариуд английн ерөнхий сайд Дэвид Кэмерон Фолкленд арлыг аль улс эзэмших эсэхийг арлын оршин суугчид нь л мэднэ хэмээн байн байн зарлах болсон. Арал дээр англичууд л оршин суудаг тул энэ бол тодорхой асуудал юм. Өнөө цаг үед аль аль нь хүчирхэг буй хоёр гүрэн дипломат аргаар арлынхаа төлөө тулалдсаар л. Нэгэн цагт санаархлаа тас цохиулсан Аргентинчууд хариугаа авах боломжийг хайсаар, англичууд ч цэргүүдийнхээ амь насаар олж авсан асар их баялгийн үүцээ алдахыг мөнхөд хүсэхгүй нь лавтай. Дэлхий дээрх олон сөргөлдөөний үүдийг нээсэн арлууд байдгийн нэг нь болох Фолклендийн арлын тухай ийнхүү уншигч та бүхэндээ сийрүүллээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nar:
yun kirat we
2012-04-04
Болд:
Аргентин дайн өдөөхөөс өмнө сайн бодох хэрэгтэй байж дээ. Аль 1940 оноос хойш шумбагч хөлгүүд ямар усан онгоцыг живүүлж байхад яахаараа цэргийн сүр хүч гэдэг нь хөвөгч онгоц байдаг бнаа. ингэж тэнэгтэж байхаар, зүгээр л уг арлыг худалдаж авье гэсэн бол Англичууд зарахад бэлэн байсан ш дээ... Бас АНУ өөрийн гаргасан тунхагаасаа урваж Англид тусалсан. Тэр тунхагтаа, Америк тивийн аль нэг улс уруу Европоос довтолбол АНУ хамгаална гэсэн байдаг.
2012-04-03
zorigo:
tedniig chini kirat gdeg yum a,mongolchuud shuu de
2012-04-03
Bulgaa:
Saihan niitlel bna aa
2012-04-03
Umnud amerik bol estoi baliar arabuud shig hogiin humuus. Tednii nuchjin darsand bayartai bna
2012-04-03
америкууд хиймэл дагуулын мэдээлэлээ англичуудад өгсөн гэдэг
2012-04-03
ааа:
Таньдаг Англи хүн энэ дайны талаар надад ярьж байсан. Английн арми Балбын гуркх гэдэг ууланд амьдардаг омгийн хүмүүсээс тусгай цэргээ татдаг гэсэн. Тэд байгалийн хэцүү нөхцөлд уул хаданд байлдах чалвартай их онцгой цэргүүд байдаг. Их Британи ямар ч дайн болсон гуркхудыг хамгийн түрүүнд байлдаанд оруулдаг. Тэд нар угийн зэрлэг ёс заншилтай болохоор алагдсан аргентин цэргийн төмсөгийн огтолж аманд нь хийж оёдог байсан гэсэн. Сүүлд гуркхууд бас Югослав, Афганистан, Ирак гээд олон газар байлдсан гэсэн. Гуркхууд 13-р зуунд монголчуудтай Энэтхэгийн нутагт байлдаж байсан. Нэтээр Gurkh гээд хайвал зөндөө мэдээ байгаа
2012-04-02
зочин:
Их гүрэн бол их гүрэн л байдаг гэдгийг энэ дайны ялалтаар харуулсан байдаг.Хөгшин чоно ч залуу ухнандаа зөв гэдгийг баталж өгсөн.Гоё нийтлэл бичжээ.
2012-04-02
ok:
ens usa d ene tuhai medee yavaad l bsn yum. sonirholtoi l yum bn. erni bol omnod amerik zugiin ulsuud hun muutai hogiin ulsudd. anglichuud yalsand ni bayrtai bn. baruun europiin angli german france zerguud urgelj huchtei bval mongol ulsad ireh oros hitadiin ayul ter hereere baga bh uchirtai.
2012-04-02
myagaa:
saikhan medee bna taalagdlaa
2012-04-02
britani bol gantsara bish bje france australi suuld n usa oroh gej bsan bn shd bas britani dotro 3n huwagddag geher olohin hucher awche bas medej tehnikin huwid sain bsan uchir but nirgejee gun emgenel ilerhili mara goe shu :)
2012-04-02
Болд:
Аргентин дайн өдөөхөөс өмнө сайн бодох хэрэгтэй байж дээ. Аль 1940 оноос хойш шумбагч хөлгүүд ямар усан онгоцыг живүүлж байхад яахаараа цэргийн сүр хүч гэдэг нь хөвөгч онгоц байдаг бнаа. ингэж тэнэгтэж байхаар, зүгээр л уг арлыг худалдаж авье гэсэн бол Англичууд зарахад бэлэн байсан ш дээ... Бас АНУ өөрийн гаргасан тунхагаасаа урваж Англид тусалсан. Тэр тунхагтаа, Америк тивийн аль нэг улс уруу Европоос довтолбол АНУ хамгаална гэсэн байдаг.
oogii:
unheer saihan niitlel bn aa zunduu iim sonirholtoi medee oruulj bgaarai bayarlalaa.
2012-04-02
ааа:
Таньдаг Англи хүн энэ дайны талаар надад ярьж байсан. Английн арми Балбын гуркх гэдэг ууланд амьдардаг омгийн хүмүүсээс тусгай цэргээ татдаг гэсэн. Тэд байгалийн хэцүү нөхцөлд уул хаданд байлдах чалвартай их онцгой цэргүүд байдаг. Их Британи ямар ч дайн болсон гуркхудыг хамгийн түрүүнд байлдаанд оруулдаг. Тэд нар угийн зэрлэг ёс заншилтай болохоор алагдсан аргентин цэргийн төмсөгийн огтолж аманд нь хийж оёдог байсан гэсэн. Сүүлд гуркхууд бас Югослав, Афганистан, Ирак гээд олон газар байлдсан гэсэн. Гуркхууд 13-р зуунд монголчуудтай Энэтхэгийн нутагт байлдаж байсан. Нэтээр Gurkh гээд хайвал зөндөө мэдээ байгаа