Дэлхийн хамгийн өндөр настай амьтан Жонатан яст мэлхий
2011-10-14

Дэлхийн хамгийн өндөр настай амьтнаар Жонатан хэмээх яст мэлхий нэрлэгдлээ. Гэгээн Еленагийн арал дээр амьдардаг Жонатан 178 настай юм байна. 1900 онд тохиолдлоор гэрэл зурагчин Л.А.Инс түүний зургийг авсан нь архивт үлджээ. Жонатан өндөр настай ч гэсэн эрч хүч сайтай, залуу яст мэлхийнүүдтэй тэмцэлдэхээс ч буцдаггүй гэнэ. Жонатан Их Британийн таван хаан, 50 Ерөнхий сайдын үеийг туулж өнгөрүүлсэн нь үнэхээр гайхалтай. Түүнээс өмнө Галапагоссийн арал дээр амьдардаг 175 настай  Гарриета яст мэлхий дэлхийн хамгийн өндөр настай амьтанд тооцогдож байлаа. Гэвч Гарриета 2005 онд үхсэн юм.

Р.Гэгээ

Shuud.mn
Сонин хачин