Бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийн технологи,бүртгэлийн байруудын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд төслийн зүгээс Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын 1 ба 3 дугаар байр, төсөл хэрэгжиж буй бүсийн найман тулгуур төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсийн байруудыг шинэчлэн засварлаж, зарим байруудыг улсын комисст хүлээлгэн өгөөд байгаа билээ.
Тэгвэл Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн байрны нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Цаашид эдгээр байруудад тавилга, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, холбогдох програм хангамжийг нийлүүлэх бөгөөд ингэснээр иргэд нэг дороос иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэх юм.
Барилгын засварын ажилд “Байгаль орчны болон Барилгын хортой болон аюултай хог хаягдлын менежментийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажилласан нь манай улсын барилгын салбарт шинэлэг ажил болж байна гэж талууд үзэж байгаа юм.
Хөрөнгийн эрхийн төсөл нь гэр хорооллын иргэдэд хашааны газраа өмчлөх, хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд цогц дэмжлэг үзүүлэх зорилгоор Улаанбаатар хотын дүүргүүд болон бүсийн найман тулгуур төвүүдэд (Ховд, Улиастай, Арвайхээр, Дархан, Эрдэнэт, Зуунмод, Өндөрхаан, Чойбалсан) хэрэгжиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ