Цолны нэрийг өөрчилнө

img

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч нь шадар түрүүч, тэргүүн түрүүч, дээд түрүүч, офицер нь шадар дэслэгч, тэргүүн дэслэгч, дээд дэслэгч, шадар ахмад, тэргүүн ахмад, дээд ахмад, комиссар, тэргүүн комиссар гэсэн цолтой байдаг. Энэ нь албан хаагчдаас иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, харьцахад одоо хэрэглэж байгаа цолны нэршил ойлгомжгүй, олон улсын хэмжээнд тогтсон цэргийн болон цэрэгжсэн байгууллагын албан хаагчийн цолны нийтлэг ойлголтоос гажууд, гадаад орон, олон улсын болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцахад бэрхшээлтэй, бүрэн утгаараа орчуулагддаггүй, оновчгүй байдаг зэрэг хүндрэл билээ. Иймээс дэлхий нийтийн жишиг, албаны онцлог, албан хаагчийн нийтлэг эрх ашигт нийцүүлж, цолны нэрийг өөрчлөх нь зүйтэй гэж Засгийн газар үзэн хуулийн төслийг Улсын их хуралд өргөн барихаар боллоо. Өөрчлөлт орсноор Онцгой байдлын ауудал эрхэлсэн байгууллагын тусгай албан хаагч ахлагч нь дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч, офицер нь онцгой байдлын дэслэгч, ахлах дэслэгч, ахмад, хошууч, дэд хурандаа, хурандаа, хурандаа гэсэн цолтой болох бөгөөд ОБЕГ-ын удирдлага нь цэргийн дээд цолтой болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Onoigootoi yum
2011-10-15
Amgalanbayar albanii ajliig saijruulj chadahgui bga M.Enhbold saidtai niileed mungu tsohiod l baiga......
2011-10-15
amgalanbaatar ooroo general boloh sanaa naana chin tsuhaljaj bn gej
2011-10-15
teneg luivarchin dashiin zohioson tsolnuud
2011-10-14
TEGMEER DEE DELXIID BAIXGUI TSOL UGCHUUD BSIIMAA
2011-10-14