УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогын шинэчилсэн төслийн тухай УИХ-ын тогтоолийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болов.
Соёлын үйл ажиллагаанд үндэсний агуулгатай тухайн цаг үеийг тодорхойлсон, ирээдүй рүү чиглэсэн хэв загварыг бий болгож төлөвшүүлэх, үндэсний хөгжил, нийгэм, эдийн засагт соёл урлагын салбарын оруулах хувь нэмэр, эзлэх байр суурь, үр ашгийг дээшлүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ дагуу үндэсний эрх ашгаа хамгаалах, улс үндэстний аюулгүй байдлыг бататгахад чиглэсэн соёлын стратегийн зорилтуудаа шинээр томъёолж, тулгарч буй бэрхшээл, тэдгээрээс хамгаалахад чиглэсэн, соёлын тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилт, зарчим, бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлон тусгасан соёлын бодлогыг шинэчилсэн төслийг боловсруулжээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ