
“Билгүүн сарнай” төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Бяцхан мисс-2012” тэмцээний эхний шалгаруулалт өнөөдөр эхэлнэ.
Хоёр үе шаттай явагдах тэмцээний эцсийн шалгаруулалтын гала тоглолт ирэх зургадугаар сарын 1-нд МҮЭСТО-нд болох юм байна.
Одоогийн байдлаар 90 гаруй авьяаслаг охин бүртгүүлээд байгаа ажээ. 4-6 насны охид оролцох тэмцээнийг “Бүжигч бяцхан мисс”, “Дууч бяцхан мисс”, “Кино бяцхан мисс”, “Бяцхан фото мисс” гэсэн төрлөөр явуулахаар болжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ