Монголын Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

img

Монголын Ногоон намаас  ээлжит бус их хурлынхаа  намын дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх  тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргасан юм. Эл хүсэлтийг  өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын хуулийн зөвлөх О.Баасанхүүгээс тодрууллаа. -Бүртгэлийн асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргав шүүхээс? - Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар Монголын Ногоон намын ээлжит бус их хурлаас намын дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч бүртгэлээ. -Хэдийгээр Дээд шүүхэд хандан Монголын Ногоон нам хүсэлт гаргасан бэ? - Монголын Ногоон намын удирдлага, гишүүд өнгөрөгч наймдугаар сарын 28-нд  бага хурлаа хийж, дүрэмдээ өөрчлөлт оруулсан юм. Улмаар есдүгээр сарын 5-нд Дээд шүүхэд  материалаа хүргүүлсэн. Уг хүсэлтийг Дээд шүүхийн Иргэний танхимын хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн нь энэ.  Хуралдаанд намаа төлөөлж С.Маам, ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Наранбаатар би, гишүүд дэмжигчид оролцлоо. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene bagi vhin Enhbayariin mongiig shuugch nart zuuvhildag gesen sh dee
2011-10-14
Enhbayar MNN 3-r bairiig avahaar tsagaandaa garvaa, dee shuuh gej tsagaandaa garsan hulgaichuud yum daa
2011-10-14
хэдэн даргатай нам бэ Басандорж Бумялагч нар нь яасан юм, юун ху намын нөхөр дарга болоод байгаа юм
2011-10-14
tiim baisan ch yadag yum . ymar ta nar shig yanhanii gazar baiguulaagui l yu baina
2011-10-14
Ene baasabhuu chini Mongold xristiin shashniig delgeruulehed gol noloo uzuulsen hun dee. mash olon sumd zovshoorol avch ogno gej mongo nehej bayajsan sh dee
2011-10-14