МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба: Олимпийн аварга, дахиад дэлхийн аварга болохыг хүсч байна

img

Монгол Улсын  Хөдөлмөрийн Баатар, МУГТ П.Сэрдамбатай ярилцлаа.  -Боксын спортод яагаад хөл тавих болсон бэ? Энэ спортыг заавал яагаад сонгох болов? -Анх боксын спортод 15 настайдаа хөл тавьсан. 10 жилийн сургуульд байхдаа гэрээс нэг их гардаггүй. Аавтайгаа л байж байдаг хүүхэд байлаа. Гэртээ аавтайгаа буу халаад сууж байтал манай аав “Миний хүү нэг спортоор хичээллэхгүй юмуу. Ямар спортоор хичээллэх үү” гэж хэлсэн. Манай аав бол самбо, жудо бөхөд өөрөө их сонирхолтой. Манайх ч гэсэн бөхийн удамтай.Самбо,жудогоор.Тэгээд аав маань боксоор хичээллэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад спортын төв ордонд ирээд жудогийн заал руу орсон. Тэгтэл нэг их таалагдаагүй. Тэгээд боксын заал руу орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэндээс гараад спорт сургалтын төв рүү яваад ортол  олон хүн дээсэнд орж байсан. Дандаа ах нар байсан. Би чинь жаахан байсан тэр үед. Тэгээд Ганзориг багш хүрч ирээд за яах гэж байна? гэж асуусан. Бүртгүүлэх юмуу гэхээр нь би бүртгүүлье гэсэн. Тэнд орж суугаад тэр ах нарын бэлтгэл хийж байхыг хараад надад маш гоё санагдсан. Дээсэнд орж биеэ халаачихаад бээлийгээ өмсөөд тоглоод. Тэгээд би боксын спортоор хичээллэхээр шийдэж бүртгүүлж байлаа. Ганзориг багш маань надад, чи бэлтгэлээ ерөөсөө таслахгүй байх юм бол чамаас төлбөр авахгүй шүү гэсэн. Тэр үед төлбөр нь 3000 төгрөг байлаа. Тэгээд би бэлтгэлээ нэг ч хоног таслаагүй дөрвөн сар явсан. Гаанээ багш маань чамаас төлбөр авахаа болилоо гээд төлбөргүй бэлтгэлд явж байлаа. Ингэж л боксын спортод хөл тавьж байлаа. -Хамгийн анх ямар Олон улсын тэмцээнд оролцож байв. Улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн анх хэдэн онд орсон бэ? Буриадад Сапрановын нэрэмжит тэмцээн гэж болдог. 2003 онд болсон энэ тэмцээнд хамгийн анх 48 кг-ийн жинд тоглоод жинд их цөөхөн хүн байсан болохоор шууд хүрэл медаль дээр буусан. Мөнгөн медалийн төлөөх тоглолтондоо ялагдсан. Хамгийн анх оролцсон ОУ-ын тэмцээнээсээ ингэж хүрэл медаль хүртэж байлаа. -Саяхан болж өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар ярилцая. Энэ жилийн тэмцээний гол онцлог өмнөх жилийн тэмцээнээс юугаараа ялгаатай байв? -2009 онд Италийн Миланд болсон дэлхийн аваргаас оролцсон орон болон тамирчдын тоо их байлаа. Тэгээд олимпийн эрх олгох байсан учраас арай өөр онцлог боллоо. Тамирчид ч олимпийн эрхээ авна гэсэн зорилготой, бэлтгэл сургуулилтаа сайн базаасан байсан. Бусад орны тамирчид маш их хүчтэй байлаа. -Өөрийн тань шөвгийн 16-ын төлөөх тулааныг үзээд суу байлаа. Тэр дундаа шөвгийн наймд орох тэр эрхийн төлөө нэлээд хүнд тулааныг хийж 13:12 гээд ганцхан онооны илүүтэйгээр ялсан. Тэр тоглолтынхоо талаар ярихгүй юу? -Тэр олимпийн эрхийн төлөөх тоглолт надад ч гэсэн хүнд байсан. Хэрвээ хожигдох юм бол олимпийн эрхээ алдана. Хожих юм бол олимпийн эрхээ аваад цаашаа тоглох тийм боломжтой болох байлаа. Колумбын тамирчин бол маш их хүчтэй, нуруугаар бол надаам жаахан намхан байсан. Цохилтын хүч бол сайтай тамирчин байлаа. Түүний цохиолт нь бие дээр ирэхэд жаахан ядраагаад байсан. Ер нь бол энэ тоглолт их хүнд болсон. Тэгээд 13:12-аар тоглолт өндөрлөсөн. Тэгэхдээ би 3-р үе дуусахад өөрийгөө хожсон гэдэгтээ итгэлтэй байсан л даа. 3-р үе дээр хэдий жаахан оноо алдсан ч гэсэн. -Энэ жилийн тэмцээний шүүлтийн талаар Монголын ард түмэн, бүх л хүмүүс ярьж байна. Таны бодлоор энэ жилийн тэмцээний шүүлт хэр шударга болсон юм шиг санагдаж байна вэ? -Яг багаар нь шүүлт шударга бус болсон юм бол байхгүй. Зарим тоглолтон дээр шүүлтийн булхай бол гарч байсан. Украйны тамирчин Олимп, дэлхийн аварга Ламученко, Бразилийн тамирчинтэй тоглож байхад Бразилийн тамирчин бүр илүү тоглож байхад нөгөө талд ялалтыг өгч байсан. Тэрийг харахад зарим тоглолтон дээр шүүлт бол тиймэрхүү байсан. Яг миний тоглолт дээр шүүлтийн хувьд гайгүй байсан гэж бодож байна. -Таниас гадна МУГТ Э.Мөнх-Эрдэнэ 64 кг-ийн жинд олимпийн эрхээ авлаа. Мөн ОУХМ Отгондалайгийн тоглолтыг үзээд сууж байхад олимпийн эрхийн тоглолтон дээрээ тэнцээд шүүгчдийн саналаар ялагдсан. Яг тэр хоёр тоглолтон дээр шүүгчийн булхайтай шүүлт байсан гэж бодож байна уу? -Ер нь бол булхайтай шүүлт байсан. Манай Отгондалай бол эхний раундад гарч ирээд өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү байсан. Эхний раундад накаунд цохилт хийж унагаж эсрэг тамирчиндаа тоолуулсан. Тэгээд оноо нь нэлээд хэдэн оноогоор илүү байх даа гэж бодтол ганцхан оноогоор дээшээ гарч ирсэн. 2-р раундад илүү байж байгаад ахиад накаунд цохилт хийж унагаасан. Тэгээд Отгондалай 3 оноогоор илүү гарч ирээд 3-р раунд дээр нөгөө тамирчнаа жаахан ажиглах тоглолт хийхэд оноо нь тэнцээд шүүгч нөгөө талд оноо өгчихөөр ямар хэрэг байх вэ дээ. Манай Мөнх-Эрдэнийн хувьд бол эхний үед оноогоор илүү гараад ирэх болов уу гэж бодож байсан. Тэгтэл оноо нь ойролцоо гараад ирсэн. Мөнх-Эрдэнийн хувьд бол финал руу орох боломжтой, сугалаа нь ч гоё таарсан байсан. Бид нар ч бас ярьж байлаа. Мөнх-Эрдэнэ дээр бас шүүлтийн асуудал гарсан. Ер нь бол миний хувьд энэ хоёр дээр хоёуланд нь шүүлтийн булхай гарсан гэж бодож байна. -Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод томоохон тэмцээнд тухайн улс шүүгчгүй оролцох юм бол иймэрхүү булхайнуудад өртөөд байдаг тал бий. Бээжингийн олимпод бол манай улсаас ОУ-ын шүүгч Нандигжав явж байсан. Манайхан ч бас олимпод амжилттай оролцож Бадар-Ууган алт, өөрөө бол мөнгөн медалийг авч байлаа. Энэ талаар таны бодол?   -Ер нь бол аливаа тэмцээнд шүүгчгүй оролцоход тийм булхай, сөрөг асуудалд ороход бол амархан байдаг. Хэрвээ шүүгчтэй байх юм бол булхайцуулахгүй, булхай хийлгэхгүй тийм талууд бол байдаг. Одоо бол манайхаас Хас-Эрдэнэ гэдэг залуу 2 одтой болсон байгаа. Лондонд болох “Тест тэмцээн” гээд тэнд уригдсан байгаа. Тэнд оролцвол 3 од өгч магадгүй байх. /3 од авбал тухайн шүүгч олимп шүүх эрхтэй болдог/ МУ-ын Ардын багш Банди саяны тэмцээнд явсан гэж сонссон. Яг рингэн дээр Банди багш харагдаагүй. Рингэн дээр ямар дасгалжуулагчид таньд зөвлөж байсан бэ. Банди багш тэмцээний хажуугаар таньд зааж зөвлөж байсан юм бий юу? -Банди багш надад зөвлөж байсан. Банди багш одоо зөвлөх дасгалжуулагч гээд явж байгаа. Тэгээд тэр тамирчинтай тэгэж тоглоорой, тийм тамирчин байна шүү, тактикаа сайн бодож байгаад гараарай гэж хэлж байсан л даа. 49 кг-ийн жинд тантай тоглолт таардаггүй, ялахад нэлээд бэрх тийм өрсөлдөгч нар байгаа юу? -Ер нь бол тоглолт нь таардаггүй гээд хүмүүс ярьдаг л даа. Тэр тааруулах уу, үгүй гэдэг нь тэр тамирчин хүний өөрийнх нь асуудал. Тэгэхээр тоглолт нь таардаггүй, болдоггүй юм гэсэн асуудал байхгүй байх гэж би хувьдаа  бодож байна. -Мөнгөн медалийн төлөөх тоглолтод Өмнөд Солонгосын тамирчин Шин Жон Хунд ялагдсан. Өнгөрсөн 8 сард болсон Азийн аваргаар энэ тамирчинд ялагдаж байсан. Сая энэ тамирчинтай тоглохдоо ямар бодол тээж рингэнд гарч байсан бэ? -Хожино гэж бодож байсан. Хожино гэдэгтээ ч өөрөө маш их итгэлтэй байсан. Бэлтгэл сургуулилт маш сайн, бие маань ч аягүй сайн байсан. Шин Жон Хунтай тоглоход манайхан ч ихэнхи нь хэлж байлаа. Өрсөлдөгчөө хүлээж байгаад угтуулж ажиллах, оноогоо аваад хойшоо тоглох тиймэрхүү л тактик барьж байсан. -Таны хувьд энэ жилийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Өмнөх дэлхийн аваргаас алтан медалийг хүртсэн. Тэгэхээр дэлхийн аваргаас хос медаль хүртсэн Монголын анхны боксчин боллоо. Энэ талаар өөрийнхөө сэтгэгдлээс хуваалцахгүй юу? -Сэтгэгдэл бол маш их өндөр байна. Би сонирхогчын боксын дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа оролцож байна. 2005 онд бол дэлхийн аваргын мөнгөн медальт Унгарын тамирчинд эхний тойрогтоо ялагдаж байлаа. 2007 онд болохоор Дэвид Арбитянд бас эхний тойрогтоо ялагдаж байсан. 2009 онд Италийн Миланд болсон дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн. Тэгээд энэ жил хүрэл медаль хүртэж дэлхийн аваргаас хоёр медальтай боллоо. -Олон улсын чанартай болон томоохон тэмцээнээс нийт хэдэн медаль аваад байгаа вэ? Ёстой хэлж мэдэхгүй байна. Тамирчин хүн миний медаль тэд боллоо, медалиа тийм тоотой болгочих юмсан гэсэн бодол байдаггүй байх. Ер нь бол алтан медаль авна гэсэн гол зорилготой л байдаг байх. Яг медалиа бол тоолж үзээгүй. -Ирэх жилийн Лондонгийн олимпоос өмнө ямар нэг тэмцээнд оролцох уу? -Орно. Лондонгийн олимпоос өмнө сэргэлтийн бэлтгэлээ хийчихээд буцаад тэмцээн уралдааныхаа бэлтгэлд орно. Тэгэхлээр он гараад тэмцээн уралдаанд маш их орох байх. Тэмцээн дутагдана уу гэхээс, ихдэнэ гэж байхгүй байх. -ОУ-ын Боксын холбооноос боксын жингийн ангилалуудыг өөрчилсөн. Таны тоглодог 48 кг-ийг 49 кг болгосон. Энэ жингийн өөрчлөлт тоглолтонд нөлөөлж байна уу? Миний хувьд 48 байсан. 49 болгож 1 кг нэмсэн байгаа. Тийм болохоор тоглолтонд нэг их нөлөөлөөд байхгүй. Харин ч надад жин хасахад ашигтай юмуу. Би чинь нэлээд жин хасч ордог. Байнгын жин хасдаг. Тэгэхлээр миний хувьд ашигтай. Харин 51 52 болсон, 54 кг байхгүй. 57 кг нь байхгүй шууд 56 болж байгаа. Ер нь эндээс нэг жин л хасагдаж байгаа л даа. Доод талын 3 жинг өөрчлөөд ийм болгосон. -Таны цаашдын зорилго юу вэ? Ийм амжилтанд л хүрчих юмсан гэсэн бодол байдаг уу? Олимпийн аварга, дахиад нэг дэлхийн аварга болчих ийм л хүсэл мөрөөдөл байна даа. -Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу? Манай эхнэрийг Сэргэлэнгийн Золзаяа гэдэг. Одоо нэг охинтой. Манай охиныг Гандогоо гэдэг. Эхнэр маань охиноо хараад гэртээ л байгаа даа. -Монголынхоо боксын спорт сонирхогч ард түмэнд хандаж юу гэж хэлэх вэ? -Одоо та бүхнийхээ, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно. Лондонгийн олимпийн эрхээ авсан учраас олимпод сайн амжилттай оролцохын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хичээж хийх болно. Бид нарыг тэмцээн уралдаанд оролцоход зардал, мөнгө санхүүгээр байнга тусалж дэмждэг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал, МОБХ-ны ерөнхийлөгч Ганзориг захиралдаа маш их баярлалаа. Тэгээд холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Бат-Энх ахдаа ч бас маш их баярлалаа. Би энэ зунаас ХХБанкны тамирчин болсон. ТУЗ-ын дарга Эрдэнэбилэг ахдаа намайг банйга туслаж дэмждэгт нь баярлалаа гэж хэлмээр байна. БТСГ, ШШГЕГ-ынхандаа маш их баярлалаа. Энэ хүмүүс бид нарт үргэлж тусалж бид нарыг амжилт гаргаасай гэсэн сэтгэлээр нь бид маш сайхан амжилтанд хүрч байгаа. Та нарынхаа итгэлийг бид алдахгүй. Амжилт гаргаж амжилтаараа л та бүхний энэ тусыг хариулна гэж бодож байна. Маш их баярлалаа За баярлалаа. А.Алтанчимэг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SERDAMBADAA AMJILT HUSIE ALT ABAARAI IH SAIHAN IHEEMSEGLEDEG HUU SHUU
2012-07-26
mongol:
chi bol sain zaluu shvv! temtseen uraldaandaa sain beldeerei.amjilt hvsie
2012-02-20
olompiin abarga bolooroi chamaig mongoliin ard tumen demjij bgaa shuu hicheegeerei amjilt husie
2012-01-30
zaluu mini chi mongoliin baharhal shuu manai badaruugan neeree yaagaad toglohgui bgaan bol mongolchuudaa medeelel bnuu bas uzuushtei uran toglolttoi shuu
2011-10-16
SERDAMBAA CHI BOL MONGOLIIN NERIIG DELHIID GARGAJ BGAA MONGOLIIN TERGUUNII ZALUU. CHAMD AMJILT HUSEY. OLYMPIC CHAMPION.
2011-10-16
Ineegeeree
2011-10-15
Chi olimpiin awraga bolnoo mongolchuud chamd itegdeg shuu bas ibeegeeree
2011-10-15
amjilt husei.
2011-10-15
surguuliin and Otgondalai maani hasagdchihsan ni jaahan haramsamaar yumaa. ghdee zugeer ee andaa. ondoo zondoo toglolt bgaa shdee. ta buhendee amjilt husey.
2011-10-15
minii duu chadna hichee chi bol delhii tamirchin teriigee batalj bga shuu
2011-10-14
chi lag shuu
2011-10-14