193 сая төгрөгийн шагналыг гардуулаа

img

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны  120 дугаар тогтоолоор  батлагдсан олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан , үзэсгэлэн, номын яармагт оролцож онгцгой амжилт гаргасан соёлын  ажилтан,  уран  бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмын дагуу Монгол улсын Засгийн Газрын 2011 оны 07-р сарын 06-ны өдрийн 219 тоот тогтоолоор ОХУ-ын Москва, Санкт- Петербург хотноо зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит  олон улсын уралдаанд 2-р байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшинд 52.0 /тавин хоёр/ сая төгрөгийг өнөөдөр гардуулаа. Мөн Франц улсад зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд оролцож онцгой амжилт үзүүлж, нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа нарт тус бүр 19.0 /арван есөн/ сая, мөн уралдаанаас хоёрдугаар байр эзэлсэн Г.Болормаа, К. Солензаяа, Ч.Дөлгөөн, Э.Амина нарт тус бүр 14.0 /арван дөрвөн/ сая, гуравдугаар байр эзэлсэн Авьяастан төвийн сурагч Ө.Цовоод 9.0 /Есөн/ сая, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд нэгдүгээр  байр эзэлсэн Хөгжим Бүжгийн коллежийн сурагч Г.Чингүүнд 19.0 /арван есөн/ сая төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж байгааг гардуулах ёслол өнөөдөр Хөгжим бүжгийн коллеж дээр боллоо. Шагналыг БСШУ-ны сайд С.Отгонбаяр гардуулсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

үнэн үү дээгүүрээ хувааж байна уу
2011-10-18
ene mungun shagnal olgoh durem jurmandaa uurchlult oruulaach eeee!!! Ingeseer baital sots niigemd uusgej hogjuulsen songodog urlag maani muhluu shuu dee!!!!
2011-10-18
Ene Maginii temtseenii 1-r bair n 300 euro-nii shagnaltai, 6han hun ursuldsun, harin ter Amartuvshingiin oroltsson Tchaikovsky-iin temtseenii 2-r bair n 15000 euro-nii shagnaltai, 20 hun ursuldsun. Gehdee ene 20 hun bol 100-200 hun dundaas bichleg n tentseed shalgarsan humuus. 300 euronii tuluu zartsuulah hudulmur, 20000 euronii tuluu zartsuulah huls huch yamar yalgaatai gedgiig ene yamnii darga mergejiltnuud oilgodoggui yum bh daaa????!!!!
2011-10-18
Сайн хэрэг л дээ... Ардын урлагийн их наадам гэж зун хийгээд л байсан соёлын үнэт өв тээж уламжлуулж яваа хэдхэн тооны хүмүүсийнхээ гарыг нь тэнийлгэж чадахгүй тэмдэгээр хуурдаг шүү дээ энэхүү тогтолцоогоо ийм хэмжээнд хүрэгвэл сайн сан...хүүхдүүд авъяас нь байвал хэзээ ч авна шүү дээ з сонгуулийн шоу л юм даа хөөрхий
2011-10-16
bayr hurgey ulsiin nuur tsarai bolson saihan amidrah estoi shagnah heregtei
2011-10-15
ñàéõàí á¿õíèéã õºãæ¿¿ëýõ õýðýãòýé òà á¿ãä äýìæýýðýý
2011-10-14
wow
2011-10-14