АТГ-ын дарга нарын хэргийн тов гарчээ
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нарт хоёр шатны шүүхээс 2-2.4 жилийн хорих ял оноосныг Дээд шүүхийн Эрүүгийн танхимд энэ сарын 19-ний өдөр хянан хэлэлцэнэ.
АТГ-ын дарга нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-р заалтыг үндэслэн дөрвөн сар хүртэлх хугацаагаар цагдан хорих, 87.1 буюу төрийн нууц задруулсан хэрэгт буруутган нэг жилийн хугацаагаар хорих, 133.1 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн хэрэгт буруутган, нэг жил хорих ялыг тус тус оноосон билээ. Шүүхээс Ч.Сангарагчаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2 гэсэн зүйлчлэлтэй хэрэгт нэг жилийн хорих ял оноосон нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бусад гурван зүйл ангиар яллаж, нийт 2- 2,4 жилийн хугацаанд ял эдлүүлэх шийдвэр гаргасан юм.
Харин Ч.Сангарагчаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2 буюу төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан гэх хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна. Түүнчлэн төрийн алба хаах эрхийг нь нэг жил хүртэлх хугацаагаар хасаад байгаа юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ