
Сэтгэл судлалын үндэсний төвөөс санаачлан ирээдүйн сэтгэл судлаач болох оюутан залуусын эрдмийн ажлыг дэмжих, түлхэц үзүүлэх зорилгоор “Сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний бага хурал 2012”-ийг зохион байгуулахаар болжээ. Тус бага хурлаар сэтгэл судлаач оюутнуудын судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, онол-практикийн мэдлэгийг бодитоор хэрэгжүүлэх, мэргэжлийн итгэл үнэмшил, дур сонирхлыг бий болгох, мэдлэг мэдээллээ харилцан солилцох боломжийг бүрдүүлэх аж.
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал ирэх тавдугаар сарын 6-нд Тусгаар тогтнолын ордонд зохиогдох бөгөөд энэ чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнууд хамрагдах юм байна. Энэ үеэр монгол хүний хөдөлмөрийн үйл ажиллагааны сэдэл, шашин шүтлэг, соёл уламжлалын сэтгэл зүйн нөлөө, монгол хүний шийдвэр гаргалтанд нөлөөлдөг хүчин зүйлс, байгууллагын сонгон шалгаруулалтын үед сэтгэл судлаачийн оролцоо, бие хүний зан төлөв ажлын байранд дасан зохицоход нөлөөлөх нь, хамт олны уур амьсгалыг сайжруулах практик арга зүйг дэвшүүлэх нь зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл тавигдах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ