
Нэрт алиалагч Т.Латиф агсны хөвгүүд болох дуучин Л.Байзда, жүжигчин Л.Нурбулан нар “Латиф” сангийн хандивын тоглолтыг өнөөдөр “UB palace”-ын концертийн их танхимд хийх гэж байна.
Энэхүү хандивын тоглолтод рок попын одод оролцон ая дуугаа өргөх юм байна.
Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилготой “Латиф” санг өнгөрсөн жил дуучин Л.Байзда байгуулсан бөгөөд тус сан нь баримтат кино, дурдатгалын ном, хошин урлагийн залуу уран бүтээлчдийг дэмжиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ